
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчлахдаа тус улсад Монголын ард түмний зүгээс 30 мянган хонь хандивлахаа мэдэгдсэн. Ерөнхийлөгчийн уг ажлыг дэмжиж Увс, Булган, Баянхонгор аймаг тус бүр БНХАУ-д 1000 хонь хандивлахаар болсон юм.
Тэгвэл энэхүү аянд Ховд аймаг ч мөн нэгдлээ. Тус аймгийн ИТХ-аас БНХАУ-д 1000 хонь хандивлахаар болсноо Ерөнхийлөгч Х.Баттулгад албан бичгээр мэдэгджээ.
