
Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр ойрын өдрүүдэд цастай, хальтиргаатай үед жолооч нар согтууруулах ундаа хэрэглэж хөдөлгөөнд оролцох тохиолдол их гарч байна. Өнгөрсөн амралтын өдөр Баянгол дүүрэгт гарцаар гарч байсан явган зорчигчийг мөргөж, гэмтээсэн хэрэг гарсан байна.
Цас шуурж, хальтиргаа гулгаа үүссэн энэ үед жолооч нарыг хурдаа тохируулан замын хөдөлгөөнд соёлтой оролцож, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.