
Олимпийн аварга Н.Түвшинбаяр, "Hero entertainment"-ийн захирал, найруулагч Б.Баатар нар Улсын Онцгой комисст хамгаалалтын хувцас, тусгай хэрэгсэл хандив өглөө.
Энэ талаар Н.Түвшинбаяр "Манай албан хаагчид коронавирусээс урьдчилан сэргийлэхээр цаг наргүй, нойр хоолгүй ажиллаж байна. Тэдэнд халдвараас хамгаалах хувцас, хэрэглэл дутмаг байгаа гэж дуулдсан. Иймд "Hero entertainment"-ийн зүгээс албан хаагч нарынхаа ажил үйлсийг дэмжиж, халдвараас хамгаалах хамгаалалтын хувцас, хэрэглэл хандивлаж байна" гэлээ.
Энэ ташрамд тэрбээр иргэдэд хандан "Энэ өвчин бол тоглоом биш гэдгийг манай ард түмэн ойлгож, эрүүл мэндээ сайн сахиарай" хэмээн уриаллаа.