
УИХ-аас 2017 онд "Дотоодын цэргийн тухай" хуулийг шинээр батлаж, мөн оны есдүгээр сарын 01-ний өдрөөс хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.
Залуучуудыг Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Дотоодын цэргийн алба хугацаат цэргийн алба хаагчдыг татаж, алба хаалгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Энэ хүрээнд өнгөрсөн оны 6-12 дугаар сарын хооронд Дотоодын цэргийн 05 дугаар ангийн байрлалд хугацаат цэргийн алба хаагч хүлээн авах цэргийн байрыг барьж, бүрэн ашиглалтад оруулж, бусад шаардлагатай техник, тавилга хэрэгсэл, зүйлсийг бэлтгэж байна. Одоогоор бэлтгэл ажлын гүйцэтгэл 80 хувьтай байна гэж Дотоодын цэргийн албанаас мэдээллээ.
