
Зайсан толгойн баруун талд байрлах "Будда Виста" хотхоны хажуугийн "MG" рестораны нэгэн өрөөнд өнөөдөр 12:00 цагийн орчимд гал гарчээ.
Дуудлагын дагуу гал унтраах хоёр ангийн бие бүрэлдэхүүн газар дээр нь очиж гал түймрийг унтраажээ. Галын улмаас хүний амь нас, эрүүл мэндэд ямар нэгэн хохирол учраагүй гэж Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ.
Цахим орчинд цацагдсан бичлэгт "Будда виста" хотхоны нэгдүгээр давхрын үйлчилгээний хэсэгт гал гарч буй мэт харагдах боловч уг түймэр тус хотхонд гараагүй гэж холбогдох албаныхан тайлбарлалаа.