
Өнөөдөр өглөө Москва-Улаанбаатар чиглэлийн СУ-330 дугаартай нислэгээр ирсэн 16 зорчигчийг мэргэжлийн хяналтын байгууллагаас түр тусгаарлан, 7 хүнийг ХӨСҮТ, 9 хүнийг Онцгой байдлын комисст хүлээлгэж өглөө.
Мөн Истанбул-Улаанбаатар чиглэлийн ТК-362 дугаартай нислэгээр ирсэн 6 зорчигчийг тусгаарлалаа. Тэдний 5 нь Монгол улсын, нэг нь Япон улсын иргэн аж.
Халдварт өвчний дэгдэлт өндөр бүс нутаг буюу БНСУ, Япон, Италиас дамжин ирсэн тул ийнхүү тусгаарлаж, тандалтын арга хэмжээ авч байна.