
Улсын Онцгой комисс болон эрүүл мэндийн байгууллагуудаас иргэдийг амны хаалт зүүж хэвшихийг сануулсаар буй. Мөн Хотын дарга С.Амарсайхан "Амны хаалтын хэрэглээ иргэдийн дунд огцом өсөн нэмэгдэж, олдоц муутай байгаа энэ цаг үед иргэд өөрсдөө гарын доорх материалыг ашиглан амны хаалт хийж хэрэглэх шаардлагатай" хэмээн мэдэгдсэн.
Тэгвэл Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн их эмч А.Бямбацэцэг гэрийн нөхцөлд хэрхэн амны хаалт хийх талаар видео хичээл бэлтгэснийг та бүхэнд хүргэж байна.