
Цагдаагийн байгууллагаас энэ оны хоёрдугаар сард бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийг хүргэлээ.
2020 оны эхний хоёр сарын байдлаар 6745 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 691 хэрэг буюу 9.3 хувиар буурсан байна.
Бүртгэгдсэн бүх гэмт хэргийн 4405 буюу 65.3 хувь нь Улаанбаатар хотод үйлдэгдэж, 14.7 хувиар буурч, 2335 буюу 64.6 хувь нь орон нутагт үйлдэгдэж, 4.1 хувиар байна. Нийт гэмт хэргийн 81.3 хувийг хөнгөн, 18.7 хувийг хүнд ангиллын гэмт хэрэг эзэлж байна.
Баяр, амралтын өдрүүдэд хүн амины гэмт хэрэг 4, хүний эрүүл мэндэд хохирол учруулах 32, хүчиндэх гэмт хэрэг 5 бүртгэгдэж золгүй байдлаар улсын хэмжээнд нийт 16 хүн нас баржээ. Харин гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 83.2 хувиар буурсан бол хүний амь насыг хохироох гэмт хэргийн төрөл 40 хувиар буурчээ. Сүүлийн үед олон нийтийн сүлжээтэй холбоотой цахим гэмт хэрэг 2 хувиар өссөн байна. Одоогоор сар шинийн үеэр үйлдсэн 128 гэмт хэргийг шалгаж байна гэж Нийслэлийн Цагдаагийн газраас мэдээллээ.