
Хөвсгөл аймагт өвөлжилт хүндэрсний улмаас олон мянган мал хорогдоод байна. Тухайлбал, 3143 адуу, 5291 үхэр, 37011 хонь, 27599 ямаа тус тус хорогджээ.
Хамгийн их хорогдол Жаргалант сум 38630, Галт 9084, Шинэ-Идэр 6010, Төмөрбулаг 5154, Рашаант 3031, Цэцэрлэг 2063, Их-Уул 2058, Тариалан 1359, Арбулаг 1301 толгой мал байна. Энэ нь тус аймгийн нийт малын 1,2 хувь нь юм байна. Дээрх сумдад цас ихтэй, өвөлжилт хүнд байгаа аж.
Одоогоор Жаргалант сумын иргэдэд туслах хандивын үргэлжилж байна. Хөвсгөл аймгийн Онцгой комиссоос малчдад өвс, тэжээл хүргэх ажлыг зохион байгуулж, тээврийн зардлыг аймгийн Онцгой комисс хариуцаж байгаа гэнэ.