
Архангай аймгийн Онцгой комисс "Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж буй. Дээрх ажилд олон байгууллага, иргэд дэмжлэг үзүүлж, улс орон, хотоо эрсдэлээс хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж байна.
Иймд энэ сарын 4-нд Эрдэнэбулган сумын Ж.Эрдэнэцэцэг захиралтай Лаборатори нэгдүгээр сургуулийн хамт олон 2.210.000 төгрөгийг, аймгийн Улаан загалмайн хорооноос штаб болон пост, эргүүлүүдэд ажиллаж буй ажилтнуудад хоолны болон ариун цэврийн хэрэгслийн багцыг аймгийн Онцгой комисст хүлээлгэж өглөө.