Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Видео: "Уур амьсгалын өөрчлөлт ба хүүхэд залуучууд" форум

 

"Уур амьсгалын өөрчлөлт ба хүүхэд залуучууд" олон улсын форум амжилттай зохион байгуулагджээ. Чуулганы үр дүнд:

- Уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэхэд оролцогч талууд, тэр дундаа хүүхэд залуусын хувь нэмэр, хамтын ажиллагааны хүрээг илүү тодорхой болгож, БОАЖЯ-ны харьяа Хүүхэд, залуучуудын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх бүлэг (чаптер) байгуулах эхлэлийг тавих;

- Олон улсын хүүхэд, залуучуудтай уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээний сайн туршлагуудаас харилцан суралцсан, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг бий болгох;

- Оролцогч хүүхэд, залуучууд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход нэгдсэн санаачилга гарган, зөвлөмж боловсруулж, шийдвэр гаргагчдад хүргэх;

- Түүнчлэн НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулах албан ёсны эрхийг авсан. “Уур амьсгалын өөрчлөлт ба хүүхэд, залуучууд” чуулган нь Талуудын 17 дугаар бага хуралд хүүхэд, залуучуудын оролцоог хангах, дуу хоолойг нэгтгэхэд өндөр ач холбогдолтой юм.