Улаанбурхан өвчний тархалтад ямар хариу арга хэмжээ авч ажиллах талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр, "Улаанбурхан өвчний тархалт өнгөрсөн долоо хоногт 8160 орчим байсан. Гэтэл нэг долоо хоногийн дотор 1500 орчим тохиолдол шинээр бүртгэгдсэн. Сайн мэдээ нь эндэгдэл байхгүй байна. Иймд халдварт өвчний голомтыг хумх, хариу арга хэмжээ авахаар улсын нөөц сангаас 5 тэрбум төгрөгийг гаргуулахаар боллоо. Бага насны болон сургуулийн насны хүүхдүүдийг 2 үе шаттайгаар вакцинжуулах ажил эхэлсэн. Мөн халдварт өвчний голомтод өртсөн болон ойрын хавьтал болсон хүмүүст нас үл хамааран вакцин хийлгэж болно.
Удахгүй наадам болох гэж байна. Наадмаар хүмүүс олноор цуглардаг учраас халдвар улам дэгдэх аюултай. Иймд ямар нэгэн айдасгүй наадамдахын тулд вакциндаа хамрагдах зайлшгүй шаардлагатай. 10-15 насны хүүхдүүд вакцинд хамрагдсан ч гэсэн дархлаа суларсан байгаа тул дахин хамрагдахад гэмгүй. Уг халдварт өвчний нууц үе нь 7-14 хоног байдаг. Тиймээс наадмын дараагаас халдварын тохиолдол эрс нэмэгдэх эрсдэлтэй. Хүүхдүүдийг вакцинд хамруулах ажлыг эрчимтэй хийж эхэлсэн" гэв.