Дэлхийн математикийн уралдааны урьдчилсан шатанд Монгол Улсаа төлөөлөн оролцсон найман настай Г.Хүслэн алтан медаль хүртжээ. Тэрбээр 32 орны хүүхдүүдтэй оюун ухаанаа уралдуулж, тэргүүн байрт шалгарч, финалын шатанд өрсөлдөх эрхтэй болжээ. Өөрөөр хэлбэл, урьдчилсан шатанд алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн сурагчид энэ сарын 25-29-нд Тайландын Бангкок хотод болох нэгдсэн тэмцээнд өрсөлдөж, шилдгээ шалгаруулах юм байна. Дэлхийн математикийн уралдааныг анх 2013 онд Тайваньд зохион байгуулж байжээ. Энэхүү уралдаан нь сурагчдад логик сэтгэлгээ, бодит хэрэглээний асуудлыг шийдэх чадвараа харуулах боломж олгодог гэнэ. Цэцэрлэгээс эхлээд 12 дугаар анги хүртэлх насныхан оролцох боломжтой аж.
Ч.Цэлмэг