Монгол улсын 3х3 эмэгтэй шигшээ багийн тоглогчдод Монгол улсын гавьяат тамирчин цолыг МУ-н Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гардууллаа. Тодруулбал, Монгол улсын эмэгтэй шигшээ багийн тамирчин болон О.Хулан, Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл, М.Цэрэнлхам нарт Монгол Улсын гавьяат тамирчин цол олгов. Мөн багийн дасгалжуулагч, Канад улсын иргэнд хоёр улсын найрсаг харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж "Найрамдал" одон гардуулав.