Тогны хязгаарлалтын талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр, "ДЦС-4-т гарсан гэмтлийг оной орой оргил ачааллыг өнгөрөөгөөд 48 цагийн дотор засварлах ажлыг хийнэ. Эхний ээлжид нэгэнт чадлын дутагдалт орсон энэ үед хөлдөлт үүсгэж болохгүй. Мөн системийн нь тэг зогсолт хийхээс сэргийлж, тогны хязгаарлалтыг хийж байна.
УИХ-ын гишүүн Ө.Шижирийн зүгээс Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарыг огцруулах саналаа хүргүүлээд байгаа юм. Тогны хязгаарлалтыг ойр ойрхон хийж байгаа учраас иргэд дургүйцэх нь ойлгомжтой. Сөрөг хүчний талаас энэ байдлыг ашиглаж, улс төр хийж байгааг ойлгож байна. Жил болгон тогны хэрэглээ 13 хувиар өсөж байна.
Ойрын жилүүдэд тогны эрчим хүчний хангамжийг яаралтай нэмэгдүүлж, замжуулах, түгээх шаардлага бий. Энэ нь сүүлийн 30, 40 гарсан хүндрэл юм" гэх мэдээллийг өглөө.