Өвлийн улиралд ханиад , томуу , томуу төст өвчнөөс “бултах ” боломж бараг үгүй гэхэд хилсдэхгүй . Хамгийн гол нь хүндрүүлэхгүй байх . Дархлаагаа дэмжих нь аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх чухал арга . ДЭМБ-ын шинэ зөвлөмжид дурдсанаар томуугаас хамгаалж , сэргийлэх хамгийн оновчтой арга нь дархлаажуулалт аж . Тухайн өвчний эсрэг вакцин нь эрсдэлт бүлгийнхэн буюу хүүхэд ,настан , хүнд өвчтэй хүмүүст нэн шаардлагатай , чухал “зэвсэг ” учраас халдвараас урьдчилан сэргийлэхийг уриалав . Энэ жилийн хувьд эл өвчний дэгдэлт эрт эхэлж , Евро пын орнуудад тархалт нэмэгдэж буйг
ДЭМБ-аас мэдээлсэн бол ОХУ-ын мэргэжилтнүүдийн тэмдэглэснээр 2026-2027 оны томуугийн улиралд хоёр давлагаа гарах төлөвтэй аж . Тодруулбал , эхнийх нь арваннэгдүгээр сарын сүүлээр бу юу өдий үед , удаах нь ирэх хо ёрдугаар сард бөгөөд өвчний тохиолдол нэмэгдэх нь A хүрээний (H1N1) вирус буюу гахайн томуугаас үүдэлтэй байх магадлалтайг сэрэмжлүүлсэн юм.
Ташрамд тодруулахад , ханиад болон томуу , томуу төст өвчнийг нэг зүйл гэж андуурах нь иргэдийн дунд түгээмэл . Эдгээр нь өөр вирусийн гаралтай , амьсгалын замаар халдварладаг . Ханиад нь голчлон риновирус зэрэг олон төрлөөр үүсгэгддэг бол томуу нь инфлюнза вирусээс “төрдөг ”. Хамар битүүрэх , нус гоожих , найтаах , хоолой сэрвэгнэх нь ханиадны шинж бөгөөд бага зэрэг халуурч болно . Харин томуугийн вирусийн халдварын үед өндөр халуурах , толгой болон булчин , үе мөч өвдөх , сульдах нь түгээмэл , уушгины хатгалга болж хүндрэх эрсдэлтэй . Томуу төст өвчин ихэвчлэн вирус , зарим тохиолдолд нянгийн шалтгаантай байх бөгөөд агаар дуслын болон ахуйн замаар халдварладаг аж . Шинж тэмдгийн хувьд ханиад , томуутай төстэй.
Э.Хана