Ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн импортлох зохицуулалт, холбогдох хуульд импортын мэдэгдэл авах хүсэлт гаргах болон шийдвэрлэх хугацааг дараах байдлаар зохицуулсныг ХХААХҮЯ-наас мэдээллээ. Үүнд таримал болон байгалийн ургамлын үр, суулгац импортлох хүсэлтийг бүтээгдэхүүнээ оруулж ирэхээс багадаа 30 хоногийн өмнө ирүүлэхийг тусгажээ. Бусад холбогдох ургамал, түүхий эд, бүтээгдэхүүн импортлох хүсэлтийг 20 хоногийн өмнө гаргах аж. Харин хүсэлт хүлээн авснаас хойш эрх бүхий байгууллагууд нь 14 хоногт асуудлыг шийдвэрлэх учиртай гэнэ. Гэтэл сүүлийн үед иргэд, аж ахуйн нэгжүүд импортын хүсэлт гаргах хугацааг үл тоон, бичиг баримт ирүүлэх, улсын хилээр оруулж ирэхийн өмнөхөн хүсэлтээ гаргах зэргээр өөрсдөдөө болон холбогдох байгууллагуудад төвөг учруулж байгааг ХХААХҮЯ-наас мэдээллээ.
С.Цэрэн