Өмнөд Солонгосын Боловсролын сайд Чой Кё Жин их сургуулийн элсэлтийн гол шалгалт болсны дараа огцорчээ.
"Их сургуулийн суралцах чадварын шалгалт" гэгддэг Сунын шалгалт нь Солонгосыг бүхэлд нь бараг зогсонги байдалд оруулдаг үйл явдал юм. Шалгалт найман цаг үргэлжилдэг бөгөөд англи хэлний сонсох дадлагад саад учруулахаас сэргийлэн чимээ шуугианыг багасгахын агаарын тээврийг бүрмөсөн зогсоож, хөрөнгийн бирж нэг цагийн дараа нээгдэж, авто машинуудыг бүх худалдааны төвүүдээс 200 метрийн зайд байрлуулдаг. Шалгалтын хөтөлбөрт тоо, түүх, хэл болон бусад хичээлийн асуултууд ордог байна. Тэр бүү хэл шалгалтын тестийг зохиогчдыг бүр 40 хоногийн турш тусгаарладаг аж.
Шалгалтаас хэдхэн хоногийн өмнө Боловсролын яамнаас зарласан шинэ дүрмээр сурагчдыг зөвхөн харандаа хэрэглэх, ханцуйгаа шамлах, нүдний шилээ шалгуулахаар өгөх, цамцныхаа товчийг наалтаар бүрхэх зэрэг шаардлага тавьжээ.
Шалгалтын явцад хуулах, хиймэл оюун хэрэглэсэн үйлдэл гаргаад баригдсан хүмүүст оноох шийтгэлийг эрс нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал ийм зөрчил гаргасан хүмүүсийн дахин шалгалт өгөх хоригийн хугацааг 3 жилээс 10 жил болгон сунгаж, мөн хорих ялын дээд хэмжээг одоогийнхоос хоёр дахин урт буюу 5 жил болгожээ.
Хамгийн том гэнэтийн зүйл нь шалгалт өгөгчдийн гаргагчдын гар утсанд ирсэн онцгой байдлын дохио байв. Эл дохио нь чимээгүй горимд тавьсан гар утаснууд хүртэл чанга дуугардаг юм. Үүгээрээ нууц төхөөрөмж илрүүлэх зорилготой байсан бөгөөд 165 зөрчил гаргагчийг ч барьжээ. Энэ нь хойноосоо бөөн шүүмж гомдол дагуулжээ. Чимээгүй горимыг эвдсэн уг дохио шалгалт өгөгчдийг "хэт их нэмэлт стрессд" оруулсан гэх маш олон тооны гомдол гарчээ.
"Шалгалт ямар нэгэн том зөрчилгүй өндөрлөсөн... Гэсэн хэдий ч хариуцсан сайдын хувьд би урьдчилан зохих ёсоор бэлтгэлээ базаагаагүй гэсэн олон нийтийн шүүмжлэлд өртөхөөс ангид гэж бодохгүй байна. Одоо шалгалт дууссан тул би бүрэн хариуцлага хүлээж, огцрох өргөдлөө өгч байна" гэж Өмнөд Солонгосын боловсролын сайд Чхэ Ге Жин өөрийн сошил хуудсаараа мэдэгджээ.
Өмнөд Солонгосын Боловсролын сайд Чой Кё Жин их сургуулийн элсэлтийн гол шалгалт болсны дараа огцорчээ. Огцрох болсон шалтгаан нь хиймэл оюун ухааныг ашиглахын эсрэг хатуу арга хэмжээ авсан явдал байв.
"Их сургуулийн суралцах чадварын шалгалт" гэгддэг Сунын шалгалт нь Солонгосыг бүхэлд нь бараг зогсонги байдалд оруулдаг үйл явдал юм. Шалгалт найман цаг үргэлжилдэг бөгөөд англи хэлний сонсох дадлагад саад учруулахаас сэргийлэн чимээ шуугианыг багасгахын агаарын тээврийг бүрмөсөн зогсоож, хөрөнгийн бирж нэг цагийн дараа нээгдэж, авто машинуудыг бүх худалдааны төвүүдээс 200 метрийн зайд байрлуулдаг. Шалгалтын хөтөлбөрт тоо, түүх, хэл болон бусад хичээлийн асуултууд ордог байна. Тэр бүү хэл шалгалтын тестийг зохиогчдыг бүр 40 хоногийн турш тусгаарладаг аж.
Шалгалтаас хэдхэн хоногийн өмнө Боловсролын яамнаас зарласан шинэ дүрмээр сурагчдыг зөвхөн харандаа хэрэглэх, ханцуйгаа шамлах, нүдний шилээ шалгуулахаар өгөх, цамцныхаа товчийг наалтаар бүрхэх зэрэг шаардлага тавьжээ.
Шалгалтын явцад хуулах, хиймэл оюун хэрэглэсэн үйлдэл гаргаад баригдсан хүмүүст оноох шийтгэлийг эрс нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал ийм зөрчил гаргасан хүмүүсийн дахин шалгалт өгөх хоригийн хугацааг 3 жилээс 10 жил болгон сунгаж, мөн хорих ялын дээд хэмжээг одоогийнхоос хоёр дахин урт буюу 5 жил болгожээ.
Хамгийн том гэнэтийн зүйл нь шалгалт өгөгчдийн гаргагчдын гар утсанд ирсэн онцгой байдлын дохио байв. Эл дохио нь чимээгүй горимд тавьсан гар утаснууд хүртэл чанга дуугардаг юм. Үүгээрээ нууц төхөөрөмж илрүүлэх зорилготой байсан бөгөөд 165 зөрчил гаргагчийг ч барьжээ. Энэ нь хойноосоо бөөн шүүмж гомдол дагуулжээ. Чимээгүй горимыг эвдсэн уг дохио шалгалт өгөгчдийг "хэт их нэмэлт стрессд" оруулсан гэх маш олон тооны гомдол гарчээ.
"Шалгалт ямар нэгэн том зөрчилгүй өндөрлөсөн... Гэсэн хэдий ч хариуцсан сайдын хувьд би урьдчилан зохих ёсоор бэлтгэлээ базаагаагүй гэсэн олон нийтийн шүүмжлэлд өртөхөөс ангид гэж бодохгүй байна. Одоо шалгалт дууссан тул би бүрэн хариуцлага хүлээж, огцрох өргөдлөө өгч байна" гэж Өмнөд Солонгосын боловсролын сайд Чхэ Ге Жин өөрийн сошил хуудсаараа мэдэгджээ.
Яам шинэ дүрмийг яаран нэвтрүүлсэн нь 34 настай Хан Вон Сокийн хэрэгтэй холбон тайлбарласан. Сунын шалгалтаас өмнөхөн тэрээр нягтлан бодогчдын тусгай шалгалтанд 400 онооноос 397.5 оноо авсан нь урьд өмнө байгаагүй өндөр үзүүлэлт бөгөөд энэ нь сэжиг төрүүлсэн байна. Хан Вон Сок эцэст нь мини камер болон хиймэл оюун ухаанаар ажилладаг ухаалаг гар утас ашиглан залилан хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрчээ.
Сайдын хэлснээр, онц сурлагатантай холбоотой олны анхаарлыг татсан дээрх хэрэг гарахаас өмнө яам залилангийн шинэ аргуудыг анхаарч үзэх ёстой байв.