Бөөр , шээсний замд чулуу үүсэх өвчин сүүлийн жилүүдэд нэмэгджээ . Шээсний эрхтэн тогтолцоонд төрөл бүрийн гадаад болон дотоод шалтгааны улмаас нэг ба түүнээс олон чулуу үүсэж , энэ нь удамших хандлагатай байдгийг иргэд төдийлөн мэддэггүй . Тэгвэл бөөр , шээсний замд яагаад чулуу үүсдэг , хүндрэхээс нь өмнө хэрхэн мэдэж , арга хэмжээ авах талаар Улсын гуравдугаар төв эмнэлгийн Уролого , андрологийн тасгийн их эмч У.Цэрэндорж дараах зөвлөгөөг өгөв . Тэрбээр “Дэлхийн хэмжээнд нийт насанд хүрэгчдийн 10 орчим хувь нь уг өвчинд өртдөг бол манайд эл шалтгаанаар амбулаториор үйлчлүүлэгчдийн болон хэвтэн эмчлүүлэгсдийн тоо 2011 оныхоос өдгөө гурав дахин нэмэгдэж , 10 мянган хүн тутамд 11 болоод байна . Гол шалтгаан нь иргэдийн амьдралын хэвшил өөрчлөгдсөн , ялангуяа хотжилт бу юу суурин хэв маягтай холбоотой гэж үзэж буй . Нөгөө талаас хоол , хүнсний чанар муудсан , шингэний хэрэглээ бага , бөөр , шээсний замын анатомийн өөрчлөлт , удамшил , бодисын солилцооны эмгэгүүд нөлөөлж байгааг тогтоосон . Иймд эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах , шингэний хэмжээг нэмэгдүүлэх , нимбэг тэргүүтэй жимс , жимсгэнэ түлхүү хэрэглэх , дасгал хөдөлгөөн хийх замаар эрүүл , зөв амьдралын хэв маягийг хэвшүүлэх учиртай . Мөн жил бүр ЭХО шинжилгээнд хамрагдах зэргээр урьдчилан сэргийлэх боломжтой ” гэсэн юм.
Уг эмгэгийн үед өвөрмөц шинж тэмдэг илэрдэг . Өвчтөнүүдийн 98 хувьд нь хурц хэлбэрээр явагдаж , ташааны хонхор , давсаг бэлэг эрхтэн рүү хүчтэй өвдөж , энэ нь завсарлага өгөхгүй , биеийн хөдөлгөөн болон байрлалаа өөрчилсөн ч намддаггүйгээрээ онцлогтой гэнэ . Бөөр , шээсний замд чулуу үүссэн , эсэхийг ЭХО-гоор 95 хувьтай илрүүлж , оношийг комь ютерт томогра фаар баталгаажуулан, эмийн болон мэс заслын эмчилгээг эхлүүлдэг байна . Чулууны хэмжээ 0.5 см -ээс бага тохиолдолд эмээр эмчилдэг аж .
О.Ундрах