Албан тушаалын байдал, эрх мэдлээ урвуулж, ард түмний татварт төлсөн мөнгөнөөс хумслан өөрсдөө баяжсан авлигачдын хөрөнгийг хураах нь зүй ёсны хэрэг. Монгол Улсад төрийн өндөр, дээд, дунд шатны, төрийн өмчит аж ахуйн нэгжийн гээд олон хүн албан тушаалаа ашиглан үндэслэлгүй хөрөнгөжсөн байдаг. Шүүхээр шийдвэрлэсэн нь ч бий, цагаатгасан нь ч байгаа. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн замаар, хууль бусаар олж авсан хөрөнгийг хураах, төр, төрийн өмчийн байгууллагад эгүүлэн олгох эрх зүйн зохицуулалт манай улсад үйлчилж буй. Гэтэл УИХ-ын нэр бүхий гишүүд, сайд нар Авлигын хөрөнгийг хурааж, Хүүхэд, залуучуудын хөгжлийн санд төвлөрүүлж зарцуулах тухай анхдагч хууль гэгчийг санаачлан боловсруулж, хууль хэрэгжүүлэгчдээс санал авч эхэлжээ. УИХ-ын О.Алтангэрэл л гэхэд “Хууль бус хөрөнгө хураах хуулийг батлуулж чадахгүй бол би УИХ-ын гишүүн гэж яваад ч яах вэ, УИХ гэж байгаад ч яах юм” хэмээн мэдэгдэж, нэлээд зүтгүүлэх болсон. Хууль зүй, дотоод хэргийн сайд асан тэрбээр эл хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн барьсан ч парламент батлаагүй билээ.
ХӨРӨНГӨ ХУРААХ ЭРХ ЗҮЙН ОРЧИН МАНАЙД БИЙ
Манай улсад авлигын хөрөнгийг хураах эрх зүйн орчин 2005 онд бүрдсэн гэхэд хилсдэхгүй. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2003 оны аравдугаар сарын 31-ний 58/4 тоот тогтоолоор баталсан Авлигын эсрэг конвенцыг УИХ 2005 оны аравдугаар сарын 27-нд соёрхон баталж, нэгдэн орсноор уг конвенцыг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн. Улмаар Авлигатай тэмцэх газар (АТГ)-ыг байгуулж, ажиллуулж эхэлсэн түүхтэй. Энэ нэгдэн орсон конвенцын 20 дугаар зүйлд хууль бусаар баяжих гэсэн заалт бий. Түүнд “Хууль бусаар баяжих санаатай үйлдлийг, өөрөөр хэлбэл, төрийн албан тушаалтан хөрөнгө нь их хэмжээгээр нэмэгдсэнийг өөрийнхөө хууль ёсны орлоготой холбогдуулан үндэслэлтэйгээр тайлбарлаж чадахгүй байгаа бол ийнхүү хөрөнгө нь нэмэгдсэнийг гэмт хэрэг гэж тогтооход шаардлагатай байж болох хууль тогтоох болон бусад арга хэмжээг авах асуудлыг оролцогч улс бүр Үндсэн хууль болон эрх зүйн тогтолцооныхоо тулгуур зарчимд нийцүүлэн авч үзнэ” гэж заасан. Конвенцын энэ заалтыг үндэсний хууль тогтоомждоо ч нийцүүлэн тусгасан. Тодруулбал, Авлигын эсрэг хуулийн 7.1.7-д “Албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”, 7.1.8-д “үндэслэлгүйгээр хөрөнгөжих”-ийг хориглохоор заасан юм. Түүгээр ч зогсхгүй 33.2т нь “Шүүгч энэ хуулийн 7.1.7, 7.1.8-д заасныг зөрчсөн этгээдийн тухайн олсон эд хөрөнгө, орлогыг хураах буюу давуу эрхийг хүчингүй болгох” хэмээн хуульчилсан.
Мөн Эрүүгийн хуулийн 7.5-1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнЭрх мэдэлтнүүд албан тушаалаа ашиглан үндэслэлгүй хөрөнгөжиж, гадаад, дотоодод үл хөдлөх болон бусад хөрөнгөтэй болсон үйлдлүүдийг АТГ-ынхан шалгаж тогтоон шүү хэд шилжүүлсэн нь цөөнгүй. Тухайлбал, Их Британийн Лондон хотод үл хөдлөх хөрөнгөтэй болсон “Эрдэнэт үйлдвэр”-ийн үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал асан З.Ганбаатарт холбогдох хэрэг үүний бодит жишээ. Тэрбээр оросуудаас их хэмжээний хахууль авч олсон мөнгөнөөсөө 569 мянган фунт стерлинг буюу 1.1 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний валютаар Английн Лондон хотод 110 ам метр талбай бүхий хоёр давхар орон сууц худалдан авсанЭрх мэдэлтнүүд албан тушаалаа ашиглан үндэслэлгүй хөрөнгөжиж, гадаад, дотоодод үл хөдлөх болон бусад хөрөнгөтэй болсон үйлдлүүдийг АТГ-ынхан шалгаж тогтоон шүү хэд шилжүүлсэн нь цөөнгүй. Тухайлбал, Их Британийн Лондон хотод үл хөдлөх хөрөнгөтэй болсон “Эрдэнэт үйлдвэр”-ийн үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал асан З.Ганбаатарт холбогдох хэрэг үүний бодит жишээ. Тэрбээр оросуудаас их хэмжээний хахууль авч олсон мөнгөнөөсөө 569 мянган фунт стерлинг буюу 1.1 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний валютаар Английн Лондон хотод 110 ам метр талбай бүхий хоёр давхар орон сууц худалдан авсан орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”, 7.5-3-т “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэх зэргээр хуульчлаад өгсөн. 2002 оны Эрүү гийн хуулийн 49 дүгээр зүйлд ч гэмт хэргийн замаар олсон эд хөрөнгийг хураахаар зохицуулсан байсан.
Тэгэхээр манай үндэсний хууль тогтоомжид хууль бусаар олсон хөрөнгийг хураан авах эрх зүйн орчин хангалттай бий гэсэн үг. Гэхдээ засаж сайжруулах, нэмж тодруулах зүйл байдаг уу гэвэл тийм. Үүнийг шүүгч, өмгөөлөгч нар овжин ашиглаж, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хэрэгт холбогдогчдыг цагаатгах, эрүүгийн хариуцлагаас мултлах боломжоор хангадаг тохиолдол олон.
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ЦӨӨНГҮЙ ХӨРӨНГИЙГ УЛСАД АВЧ БАЙВ
Эрх мэдэлтнүүд албан тушаалаа ашиглан үндэслэлгүй хөрөнгөжиж, гадаад, дотоодод үл хөдлөх болон бусад хөрөнгөтэй болсон үйлдлүүдийг АТГ-ынхан шалгаж тогтоон шүү хэд шилжүүлсэн нь цөөнгүй. Тухайлбал, Их Британийн Лондон хотод үл хөдлөх хөрөнгөтэй болсон “Эрдэнэт үйлдвэр”-ийн үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал асан З.Ганбаатарт холбогдох хэрэг үүний бодит жишээ. Тэрбээр оросуудаас их хэмжээний хахууль авч олсон мөнгөнөөсөө 569 мянган фунт стерлинг буюу 1.1 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний валютаар Английн Лондон хотод 110 ам метр талбай бүхий хоёр давхар орон сууц худалдан авсан байдаг. Үүнийг АТГ-ынхан тогтоон шүүхээр хэргийг нь хэлэлцэж, үл хөдлөх хөрөнгийг нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн орлого болгохоор шийдвэрлэж байв. Өдгөө Лондон дахь уг орон сууцыг тус үйлдвэрийнхэн зах зээлийн үнээр түрээсэлж, олсон орлогыг нь Орхон аймгийн хүүхдүүдийн англи хэлний мэдлэг, боловсролыг нь сайжруулах үйлсэд зориулж буй.
Манай шүүх хуулийн цоорхой, хийдлийг овжин ашиглаж, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэргийн холбогдогчдод давуу байдал олгосон тохиолдол ч бий. Тухайлбал, Зам, тээврийн яам (ЗТЯ)-ны харьяа Авто замын газрын орлогч дарга, тус яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Стратегийн бодлого, төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч зэрэг албан тушаал хашиж байсан Р.Ононд холбогдох хэргийг нэрлэж болно. Тэрбээр уг албан тушаалыг хашиж байхдаа Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дахь “Ривер гарден” хотхоны 304 дүгээр байранд 242 ам метр талбайтай дөрвөн өрөө орон сууцыг 2012 онд 460 мянган ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 645 сая шахам төгрөгөөр худалдан авсан гэдэг. Уг мөнгөнийхөө эх үүсвэрийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт холбогдсон юм. Гэвч шүүх түүнд холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн хэрэгсэхгүй болгож байв. Харин АТГ-ынхан төрд учирсан хохирлыг барагдуулахын тулд прокурорын байгууллагад хандсан бөгөөд УЕПГ-ын Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны прокурорууд иргэний шүүхэд хандаж байж, 2022 онд шүүхийн эцсийн шийдвэр гаргуулан 645 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг нь улсын орлогод оруулахаар болсон юм. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуульд “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас үл хамааран шүүхийн шийдвэрээр хурааж улсын орлого болгоно” гэж заасныг үндэслэн иргэний журмаар шүүхэд хандсан байдаг. Төрд учирсан хохирлыг барагдуулж, үндэслэлгүйгээр олсон орлогыг хууль, нэгдэн орсон НҮБ-ын конвенцын хүрээнд хураан авахын тулд хууль сахиулагчид 2017 оноос хойш 2022 он гартал таван жилийн хугацааг зарцуулсан байна. Үүнтэй адилаар “Шижир алт” компанийн захирлаар ажиллаж байсан О.Баттөмөрт холбогдох үндэслэлгүй хөрөнгөжсөн хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэж чадахгүй нааш, цааш шидэлцсээр олон оныг үдэж байна. Өөр олон хэрэг шүүх, прокурорын шатанд замхарсан. Тухайлбал, хэдхэн хоногийн өмнө АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний газрын дарга хэмээн шатахуунтай холбоотой мэдээлэл хийж байсан Ч.Чулуунбатад холбогдох хэргийг нэрлэж болно. Мөн л үндэслэлгүй хөрөнгөжсөн хэрэгт холбогдон шалгуулсан ч анхан шатны шүүх цагаатгасан. Давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэж, Дээд шүүх хэлэлцэхээс татгалзсанаас хойш хэрхсэн нь тодорхойгүй мартагдсан юм.
Хамгийн сүүлд л гэхэд ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Насантогтоход холбогдох үндэслэлгүй хөрөнгөжсөн хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд буй. Тэрбээр Эрчим хүчний яам (ЭХЯ)-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байхдаа “М Си Эс интернэйшнл” ХХК-ийн цахилгаан хангамж, техникийн нөхцөлийг өдөрт нь баталж, эхнэрийнхээ нэр дээр байгуулсан аж ахуйн нэгжтэй 5.5 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулах нөхцөлийн бүрдүүлсэн хэрэгт холбогдсон. Мөн 2019 оны тавдугаар сарын 9-нөөс 2026 оны нэгдүгээр сарын 15-ны хооронд хөрөнгө, орлого нь нийт гурван тэрбум төгрөгөөр нэмэгдэж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн буруутгагдсанаас гадна бусдаас их хэмжээний хахууль авсан хэрэгт сэрдэгдэн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгуулсан билээ. Үүнээс үзэхэд, АТГ-ынхан хуулийн хүрээнд нотлох ажиллагаагаа хийсээр ирсэн. Тиймдээ ч 2019-2025 онд авлигын 11 006 гэмт хэрэг шалгаж төр, нийтэд учирсан гурван их наяд төгрөгийн хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлүүлж, улсын төсөвт төвлөрүүлсэн биз. Түүгээр ч зогсохгүй авлигын гэмт хэргийн улмаас гадаад улсад гаргасан мөнгийг буцаах ажиллагаа явуулж, нийт 13.9 сая ам.долларын хөрөнгийг эх оронд нь эргүүлэн авчирсан талаараа 2025 оны ажлын тайландаа тусгасан нь лавтай.
КОНВЕНЦТОЙ НИЙЦЭХГҮЙ ЗААЛТ ОРУУЛАХ НЬ АВЛИГЫН ЭСРЭГ ТЭМЦЛЭЭС УХАРЧ БУЙ ХЭРЭГ БИШ ҮҮ
Авлигын хөрөнгийг хурааж, Хүүхэд, залуу чуудын хөгжлийн санд төвлөрүүлж зарцуулах тухай анхдагч хуулийн төсөлд тусгаснаар хуулийг баталбал дагалдуулан олон хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах юм билээ. Тодруулбал, Иргэний, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх, Эрүүгийн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх, Улсын тэмдэгтийн хураамжийн, Засгийн газрын тусгай сангийн, Гэрч, хохирогчийг хамгаалах, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Гүйцэтгэх ажлын, Прокурорын, Шүүхийн тухай зэрэг хэд хэдэн хуулийн заалтыг өөрчлөхөөр тусгасан байна. Жишээ нь, Эрүүгийн хуулийн 2.1-д 2.1-10 гэх заалт оруулж, хөөн хэлэлцэх хугацааг нь 20 жил байхаар төлөвлөжээ. Авлигын гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дээр дурдсан НҮБ-ын конвенцод аль болох урт байх ёстой хэмээн тусгасан байдаг. Манай хууль тогтоогчид ч энэ төрлийн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 20 жил байхаар санаагаа дэвшүүлсээр буй билээ.
Түүнчлэн Авлигын эсрэг хуулийн есдүгээр зүйлд нэмэлт оруулж, 9.3-т нь “Иргэн, хуулийн этгээд авлигын талаарх мэдээллийг амаар, бичгээр АТГ, цагдаагийн байгууллагад гаргаж болох бөгөөд авлигын талаарх нотлох баримтыг хамт хүргүүлж болно” гэсэн заалт оруулахаар боловсруулжээ. Энэ нь Монгол Улс НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээсээ ухрах үйлдэл гэхэд хилсдэхгүй. Тодруулбал, нэгдэн орсон Авлигын эсрэг конвенцынхоо холбогдох заалтыг зөрчиж болзошгүй нь. Уг конвенцын 36 дугаар зүйлийн “Тусгай байгууллага” гэсэн хэсэгт “Оролцогч улс бүр зохих тохиолдолд эрх зүйн тогтолцооныхоо тулгуур зарчимд нийцүүлэн авилгатай тэмцэхэд хууль сахиулах замаар тусгай байгууллага буюу байгууллагууд, эсхүл этгээдүүдийг байлгах явдлыг хангана. Эдгээр байгууллага буюу байгууллагууд, эсхүл этгээдүүдийг чиг үүргээ үр дүнтэйгээр, аливаа зүй бус нөлөөллөөс ангид биелүүлэхэд шаардлагатай хараат бус байдлаар оролцогч улсын эрх зүйн тогтолцооны тулгуур зарчимд нийцүүлэн хангана. Эдгээр этгээд эсхүл эдгээр байгууллага буюу байгууллагуудын ажилтнуудыг үүргээ биелүүлэхэд нь шаардлагатай зохих сургалтад хамруулж, зохих эх үүсвэрээр хангана” гэж заасан. Энэ заалтын хүрээнд АТГ-ыг байгуулсан нь лавтай. Гэтэл Авлигын хөрөнгийг хурааж, Хүүхэд, залуучуудын хөгжлийн санд төвлөрүүлж зарцуулах тухай анхдагч хуулийн төслийн хүрээнд Авлигын эсрэг хуульд нэмэлт оруулахдаа цагдаагийн байгууллага энэ төрлийн гэмт хэргийн гомдлыг хүлээн авч болохоор зохицуулах гэж буй нь авлигатай хийх тэмцлээс ухарч буй хэрэг биш гэж үү. Өөрөөр хэлбэл, АТГ-ын хийх ажлыг хоёрдуулан цагдаагийн байгууллагад өгөх гэж байгаа нь НҮБ-ын конвенцтой харшилна. Түүнчлэн орон нутгийн эрх мэдэлтнүүд авлигын хэрэгт холбогдлоо гэхэд цагдаагийн ажилтан хойшлуулшгүй ажиллагаа явуулахаар хуульдаа тусгахаар болж буй нь зөрчил үүсгэнэ гэсэн үг. Тухайлбал, Засаг дарга нь авлига, ашиг сонирхлын зөрчил гаргасан тухай гомдол нэгэн иргэн өглөө гэж бодъё. Уг гомдлыг хэсгийн төлөөлөгч нь ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, түүнийг нь шалган эрх бүхий байгууллагад шилжүүлэх, эсэх нь эргэлзээ үүсгэнэ. Магадгүй сумын удирдлага, нийтийн албан тушаалтнууд нь томилогдсон хэсгийн төлөөлөгчтэйгөө худ ураг, садан төрлийн холбоотой бол авлигын талаарх гомдол байхгүй л болно гэсэн үг. Өнөөдөр зарим аймагт АТГ-ын шалгасан, авлигын гэмт хэргийг хэргийн оролцогчид, тэдний садан төрлийн холбоотой өмгөөлөгч нар, танил, найз нөхдийн харилцаатай шүүгч тэргүүтэй хүмүүс “завааруулж”, шийдвэрлэхгүй хугацаа хождог тохиолдол нэг бус. Тийм байхад АТГ-ын үйл ажиллагааг тарамдуулах ийм хууль эрх зүйн шинэчлэл улс орны авлигатай хийх тэмцэлд тээг, тушаа л болно шүү дээ.