
Мягмар гарагт буюу энэ сарын 25-нд CBS News болон Axios эх сурвалжаа дурдан мэдээлснээр АНУ-ын Тангнуулыг төв газрын (ТТГ) тэргүүн Жон Ратклифф ОХУ-д хүрэлцэн иржээ.
Ратклифф Москвад цэргийн тээврийн онгоцоор ирсэн бөгөөд айлчлалын дэлгэрэнгүй мэдээлэл, төлөөлөгчдийн бүрэлдэхүү болон хэлэлцээний сэдвүүдийн талаар хараахан мэдээлээгүй байна.
Айлчлалын талаар Москва ч Вашингтон ч албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.
The Wall Street Journal сонин Рэтклиффийн Орос улсад хийсэн айлчлал нь Москвад шинэ дайчлалт хийж НАТО-той мөргөлдөх магадлалтай гэсэн АНУ-ын тагнуулын мэдээлэлтэй холбоотой гэж бичжээ.
Тус айлчлал нь ТТГ-ын захирлын таван жилийн хугацаанд ОХУ-д хийсэн анхны айлчлал байв. Өмнөх захирал Уильям Бернс 2021 оны 11-р сард буюу Украинд бүрэн хэмжээний мөргөлдөөн эхлэхээс хэдэн сарын өмнө Москвад айлчилж байжээ. Тэрээр Москвад Нарышкин болон тухайн үеийн Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев нартай уулзалт хийсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээр Бернс Москваг Украинд цэргийн ажиллагаа эхлүүлэхээс сэрэмжлүүлэхийг оролдсон байна. Тэрээр мөн Путинтэй утсаар ярьсан гэж мэдээлж байв
ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлгч Дмитрий Песков “Washington post” сонинд өгсөн ярилцлагадаа Жон Рэтклиффийн Москвад хийсэн айлчлалын зорилго нь "тагнуулын байгууллагуудын хоорондын холбоо" байсан гэж мэдэгджээ. Рэтклифф, Ерөнхийлөгч Владимир Путин нар уулзалдах төлөвлөгөө байхгүй гэж Песков хэлсэн байна.
Өнгөрсөн зургадугаар сард В.Путин ОХУ НАТО-гийн нутаг дэвсгэр рүү халдлага хийх магадлалын талаарх мэдээллийг "хэрэгтээ байхгүй аюул заналхийлэл бий болгож, улс орнуудынхаа хүн амыг батлан хамгаалахад илүү их мөнгө зарцуулахыг албадах зорилгоор" санаатай өдөөн хатгалга гэж нэрлэжээ.
Рэтклифф ОХУ-д дөрвөн цаг болоод эргээд Латви улс дахь АНУ-ын цэргийн бааз руу нисжээ. Харин түүний онгоцны араас Оросын тусгай хүчний ангийн онгоц хөөрсөн байна. Энэ нь зүгээр нэг хамгаалалтын онгоц биш төдийгүй харин удирдлагын штабтай жинхэнэ засгийн газрын онгоц юм.