БНСУ-ын холимог тулааны “Black com-bat” холбооноос зохион байгуулсан “Хар цом-2026” тэмцээнд долоон улсын шилдэг тамирчид oрсoлдсoнooс хагас шигшээд дoрвoн баг шалгарсныг бид өмнө нь мэдээлсэн. Гавьяат тамирчин М.Нандин-Эрдэнэ ахлагчтай Монголын баг дөрөвдүгээр сард тус тэмцээний эхний шатанд БНХАУ-ын тулаанчдыг 7:0-ээр хожиж, хагас шигшээд БНСУ-ын “Омега” багийнхантай oрсoлдoхooр шалгарсан. Тэд oнгoрсoн сарын сүүлчээр эзэн орныг зорьж, дэвжээнд нь ширүүхэн тулаан өрнүүлсний эцэст 4:3-ын харьцаагаар буулган авч финалд тулалдах эрхээ авсан юм.
Хожлын салхи хаашаа ч эргэж мэдэх эн тэнцүүхэн тулаанд 57 кг-д Байлдааны самбогийн дэлхийн хошой аварга Г.Баян-
дүүрэн уг холбоонд эрэмбээрээ эхний гуравт бичигддэг Юүн Ху ̈онгийг гурван үеийн турш илүүрхэн шүүгчдийн нэгдсэн саналаар ялалт байгуулан багтаа анхны оноог (1:0) авчээ. Түүний дараа 65.8 кг-д “MGL1”-ийн аварга П.Содномдорж Сон Ю Чаныг эхний үед хүнд цохилтоор ялж, оноог 2:1 болгов. Тэгвэл Э.Гантoмoр 70 кг-д Пак О Жимтэй хүнд тулаан oрнүүлж ялсан бол жиү жицүгийн дэлхийн хошой аварга Г.Гантулга Ким Дон Гюгийг эхний үед боолтоор хожиж, оноог 3:3 болгон тэнцүүлсэн.
Хүнд жинд Э. ̄нэнхүү Жунг Сэ Юуныг ялcнаар Монголын баг тэргүүлсэн. Сүүлийн тулаанд манайхаас Ш.Бат-Итгэлт, “Омега”
багаас Ким Дон Гю нар шигшээд шалгарах ялалтыг шийдэх байв. Энэ удаа Ш.Бат-Итгэлт өрсөлдөгчөө эхний үед хүнд цохилтоор хожсоноор манайхан аваргын төлөө Япон, АНУ-ын багийн аль ялсантай нь тулалдана. АНУ болон Японы багийн халз тулаан маргааш Улаанбаатарын цагаар 16.00-д эхлэх аж. Хэрэв ялагчаар шалгарвал 200 сая воны шагнал гардахаас гадна тус холбоотой гэрээ байгуулах эрх авах юм. Монголын анхны UFC-ийн тамирчдын нэг, “Шуурга” хочит Д.Батгэрэл багийнхаа дасгалжуулагчаар ажиллаж, бэлтгэл сургуулилалт хийлгэн тус тэмцээнд оролцуулж буй билээ.