УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр Их тэнгэрт өргөтгөсөн хурал хийжээ. Төрийн ордонд бус, сэтгүүлчид нэвтэрдэггүй хамгаалалттай бүсэд ийнхүү хуралдахдаа тэд улс төр, нийгэм, эдийн засгийн хүрээнд үүсээд буй асуудлыг хэлэлцсэн аж. Шатахууны хомсдол, түүнийг тойрсон үнийн өсөлт, иргэдийн бухимдал Н.Учралын Засгийн газрын хувь заяаг эмзэг болгоод байна. Намрын чуулган эхэлмэгц сөрөг хүчний зүгээс Засгийн газрыг огцруулах санал өргөн барихаа мэдэгдсэн. Парламентаар хэлэлцэх “босго” давсан ч чуулганаар нийт гишүүний олонхын буюу 64-өөс дээш хүний саналаар огцруулна. АН-ын бүлгийн 41 гишүүн огцруулах саналд гарын үсэг зурсан. Тиймээс тэдэнд санаачилгаа ажил хэрэг болгоход ахин 23 товчлуур хэрэгтэй. МАН хэдийн дотроо талцсан, 1980-аад оны бүлэглэлээс нь тэдэнтэй хүч хавсрах гишүүд олдоно. Ийнхүү байдал эмзэг болсон тул өчигдрийн хуралдаанаар бү лэглэлүүд хэрхэн тохиролцох , яавал Засгийн газраа тогтвортой авч үлдэх талаар хэлэлцсэн гэнэ.