Монголын байгалийн өв сан, “Дэ нэйчэ консерванси” олон улсын байгууллагаас хамтран хэрэгжүүлдэг “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрийн баг болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамныхан хамтран тусгай хамгаалалттай газар нутгийн аялал жуулчлалын эдийн засгийн үр өгөөжийн судалгааг анх удаа хийжээ. Судлаачдын тооцооллоор тусгай хамгаалалттай газар нутгийн экосистемийг хамгаалж, тогтвортой менежмент хэрэгжүүлж чадсан тохиолдолд 2050 он гэхэд байгальд түшиглэсэн аялал жуулчлалаас 2.56 их наяд төгрөгийн үр өгөөж төвлөрүүлэх боломжтой гэнэ. Мөн аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт шинээр 36 мянга гаруй ажлын байр бий болгох тооцоо гаргажээ. Манай улс тусгай хамгаалалттай газар нутгийг зөвхөн байгаль хамгааллын талаас нь бус, орон нутгийн эдийн засаг, аялал жуулчлал, ажлын байр, иргэдийн амьжиргааг дэмжих чухал хөрөнгө оруулалт гэдэг өнцгөөс харах цаг болсныг судлаачид онцлов.
Н.Мишээл