Үйлдвэрлэлийн хулгайн эсрэг тэмцэгчдийн толгойн өвчин болоод буй хятадын дуураймал бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид Монголын брэндийг хуулбарлажээ. Үндэсний хэв шинжийг илтгэх цамын багийн зураг чимэглэл бүхий хувцасны брэнд болох SMOK хүүхэд залуусын дунд нэлээд эрэлттэй байдаг. Тус брэнд 2013 онд анх үүсгэн байгуулагдсан бөгөөд анх богино ханцуйтай цамц чимэглэн худалдаж байсан бол өдгөө цамц, цув, малгай, өмд, хүрэм гэсэн бүтээгдэхүүнээр нэр төрлөө өргөжүүлжээ.
Ихэвчлэн хэрэглэгчдийн анхаарал татаж буй, хамгийн эрэлттэй барааг бүтээгдэхүүнийг хуулбарлаж, хямд өртгөөр дэлхийн зах зээлд нийлүүлдэг хятадын жижиг үйлдвэрүүд энэ удаад Монголын брэнд, тэр дундаа үндэсний зураг чимэглэл бүхий бүтээгдэхүүнийг онцолжээ.