
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Наадмын амралтаар бензиний хомсдол үүсэхгүй” гэсэн ч орон нутгийн шатахуун түгээх станц (ШТС)-уудын ачаалал эрс нэмэгдэж, урт дараалал үүсгээд байна. Түүнчлэн АИ-92 бензиний үнэ 250-300 төгрөгөөр нэмэгдэж, дизель түлшнийх 150 төгрөгөөр буураад байгаа юм. “30-60 мянган төгрөгийн хооронд л бензин өгч байна. Баруун аймаг руу явсан хүмүүс эргэж ирэх аргагүй болсон”, “Долоон цаг дугаарласны эцэст шатахуун авах гэтэл литр тутам нь 250 төгрөгөөр нэмэгджээ” гэхчлэн иргэд цахим орчинд шүүмжилж буй.
Үндэсний их баяр наадмын өмнө, дотоодын аялал жуулчлал эрчимжих үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв “Энгийн АИ-92 автобензин 71 552 тонн буюу 33, АИ-95 3965 тонн буюу 44, дизель түлш 27 хоногийн ердийн хэрэглээний нөөцтэй байна. ОХУ-д үүссэн шатахууны хомсдолын улмаас манай улсад бензин тасалдаж, үнэ өсөх магадлалтай гэсэн нь ташаа, үндэслэлгүй мэдээлэл” хэмээжбайв.
Өнгөрсөн баасан гарагт АҮЭБЯ-ны Газрын тосны бодлогын хэрэгжилтийн газрын дарга Ч.Хишигдалай “Манай улс АИ-92 бензиний 25, дизель түлшний 26 хоногийн нөөцтэй байна. Хомсдолд ороогүй, импорт тасалдаагүй. Орон нутгийнзарим газар ачаалал 4-5 дахин нэмэгдсэн. ШТСсумын төвд 2-3, аймагт 10 байх нь элбэг. Нэг ШТС-д хамгийн ихдээ 30 мянган литр бензин хүргэдэг. Энэ нь ердийн үед тухайн орон нутгийн иргэдийн 1-2 сарын хэрэглээ гэсэн үг. Харин хөдөөг зорих хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотойгоор элнөөцөдөртөө л дуусаж байна” гэсэн юм. Энэ талаар “Петровис” группээс “Зарим сумын ШТС-ын хадгалах савны багтаамж болон түгээлтийн хүчин чадал хязгаарлагдмал байдаг. Иймээс олон машин зэрэг үйлчлүүлэхэд ачаалал нэмэгдэж, шатахууны нөөц дуусах нь бий. Дараагийн нийлүүлэлт төвөөс ирэх хүртэл түр хугацаанд хүлээгдэж байгаа тул хүлээцтэй хандахыг иргэд та бүхнээсхүсье” гэжээ.
Ташрамд, манай улс газрын тосны нийт хэрэглээнийхээ 95 хувийг ОХУ-аас импортолдог. Газрын түүхий тосны томоохон “тоглогч” гэгддэг тусулс даяар хомсдол нүүрлэж, бензин, онгоцны түлшний экспортдоо хориг тавиад буй. Эх сурвалжуудын мэдээлснээр Оросын засгийн газар дотоодын зах зээлээ тогтворжуулахын тулд гадаад улсаас бензин импортлох асуудлаар яриа хэлэлцээ явуулж эхэлснийг Кремлээс мэдэгдсэн аж.
Д.ХЭРЛЭН