
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт Үндэсний их баяр наадмын өдрүүдээр буюу энэ сарын 10-14-нд нийт 9446 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүний 3227 нь зөрчлийн, 488 нь гэмт хэргийн шинжтэй дуудлага байснаас наймыг нь шуурхай, өмнө нь бүртгэгдсэн 13-ыг нөхөн илрүүлсэн байна. Нийт гомдол, мэдээллийн 351 нь гэр бүлийн хүчирхийлэлтэйхолбоотойзөрчилбайсан бол 414 иргэнийг наадмын үеэр эрүүлжүүлжээ. Мөн залилах 67, хулгайлах гэмт хэрэг 79 бүртгэгдсэн аж.
Түүнчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 317 зөрчил илрүүлснээс нэг нь орон нутгийн замд ноцтой осол гаргаж, гурван иргэний аминд хүрчээ. Тодруулбал, “Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг дэвсгэрт зам, тээврийн осол гарсан байна” гэх дуудлага, мэдээллийг цагдаагийн байгууллагынхан энэ сарын 15-нд хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулахад тухайн өдрийн 21.02 цагт Улаанбаатар-Эрдэнэсант сум чиглэлийн 215 дахь км-т хоёр тээврийн хэрэгсэл мөргөлдөж, 35 настай эмэгтэй хоёр хүүхдийн хамт нас барсан байжээ.
Уг хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй бөгөөд осол гаргасан жолооч согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон, урсгал сөрж орж ирсний улмаас нэг гэр бүлийн зургаан хүний гурвынх нь аминд ийн хүрсэн байна. Мөн дээрхчиглэлийн авто замд өөр нэгэн ноцтой осолгарч, бас нэг гэр бүлийн өрхийн тэргүүн амиа алдаж, эхнэр нь гурван хүүхдийн хамт хүнд гэмтэн, ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж буй гэнэ. Иймд жолооч та бүхэн орон нутгийн замд явахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангаж, дүрмээ баримтлан, хурдаа тохируулж, эрсдэлтэй нөхцөлд гүйцэж түрүүлэхгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас онцгойлон анхаарууллаа.
О.ОРГИЛОХ