
Улаанбаатар хотод энэ сарын 18-нд орсон усархаг бороо, хүчтэйсалхиныулмаасСүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, хуучнаар Хүнсний IV дэлгүүрийн орчимд барилгын төмөр хашаа нурж, иргэдийн зам дагуу байрлуулсан автомашинууд үүндөртөн, их хэмжээний хохирол учирчээ. 18-нд ихэнх нутгаар салхи секундэд 6-11, борооны өмнө түр зуур 26-28 метрт хүрч ширүүссэнийг цаг уурын байгууллагаас мэдээлсэн юм. Иймд иргэдийг автомашин болон бусад эд хөрөнгөө зориулалтын зогсоол, талбайд байршуулж, хүчтэй салхи, шуурганы улмаас үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулав.
Тэгвэл ирэх пүрэв гаргаас нийт нутгаар халж эхлэх нь. Энэ өдөр Төв, Сэлэнгийн нутгаар +30+32, Дархан, Зүүнхараа орчмоор +32+34, Улаанбаатар, Зуунмод, Налайх дүүргийн нутгаар +30+32 градуст хүрч халах төлөвтэй. Мөн Өмнөговь, Дорноговь, Дундговийн нутаг, Баянхонгор, Өвөрхангайн урд сумуудаар+36+38 градуст хүрч болзошгүйг цаг уурчид сэрэмжлүүллээ. Харин энэхүү огцом халалт ирэх долоо хоногоор дуусгавар болж, 27-ны даваа гариг, 29-30-нд говийн бүс нутгаар бороо орох аж. О.УНДРА Х