Монголын хамгийн том номын дэлгүүр болох "Азхур" номын их дэлгүүр нээлтээ хийгээд удаагүй ч номын шимтэгчдэд зориулсан олон арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ. Тэдний нэг нь энэ сарын 09-ний өдрийн 09:00 цагаас эхлэн гурван хоногийн турш бүх номондоо 10-72 хувийн хямдрал зарласан. Мөн энэ үеэр өдөр шөнөгүй ажиллахаа ч мэдэгдсэн. Тэгвэл эдгээр өдрүүдэд "Азхур" их дэлгүүрийг зорих уншигчдын тоо улам нэмэгдсээр байгааг тус дэлгүүрийн худалдагчид хэлж байгаа юм. Энэ үеэр ном худалдан авах гэж уншигчдаас сэтгэгдлийг нь сонирхоход "Бүх номондоо ийм их хямдрал зарладаг номын дэлгүүр бараг байхгүй. Өнөөдөр хямдрал зарласан хоёр дахь өдөр байхад үнэхээр олон хүн цугларчээ. Үүнийг харах сайхан байна", "Монголчууд оюундаа хөрөнгө оруулалт их хийдэг болжээ. Орой 22:00 цаг өнгөрсөн ч "Азхур" номын дэлгүүрийг зорих уншигчдын хөл хөдөлгөөн тасрахгүй байна", "Би өнөөдөр хямдралтай үнээр гурван ном худалдаж авлаа. Үнэхээр сэтгэл хангалуун байна. Иймэрхүү арга хэмжээг олон удаа зохион байгуулж байгаасай гэж хүсч байна" гэлээ.




