Энэ онд улсын хэмжээнд 1.2 сая тн өвс, 150 мянган тн үйлдвэрийн болон гар тэжээл, 94 мянган тн давс хужир бэлтгэх төлөвлөгөөтэй байгаа аж.
Өнгөрсөн баасан гаригийн байдлаар малчид 840 мянган тн өвс, 30 мянган тн гар тэжээл, 37 мянган тн хужир, шүү бэлтгэсэн гэнэ. Ингэснээр энэ намрын өвс бэлтгэх төлөвлөгөөний 70 гаруй хувийг базаажээ.
Мөн одоогийн байдлаар аймаг нийслэлийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 14 мянган тн өвс, хоёр мянган тн тэжээл хадгалагдаж байна.
Н.САНЖААСҮРЭН