Өмнөд хөршийн зах зээлд коксжих нүүрсний үнэ тасралтгүй буурч байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногийн байдлаар Өвөрмонголд коксжих нүүрсний үнэ тн нь 39 ам.доллартай тэнцэж байв.
Өмнөх сард коксжих нүүрсний хилийн үнэ тн нь 56 ам.доллар байсан бол энэ сарын эхээр 42-т хүрч буураад байсан юм.
Харин Ашигт малтмалын газрын мэдээгээр коксжих нүүрсний үнэ өнгөрсөн сард илчлэгээсээ шалтгаалан дунджаар 28-69 ам.долларт хэлбэлзэж байлаа.