Хан-Уул дүүргийн Залуучуудын Холбооны дэргэдэх Хүмүүнлэгийн хороо 2015 оны аравдугаар сарын 26-ны өдөр “Халуун цуст Хан уулчууд” уриан дор ЦУС БЭЛЭГЛЭХ ӨДӨРЛӨГийг тус дүүргийн Соёлын ордонд зохион байгуулахаар болжээ. Хан-Уул дүүргийн залуус уг өдөрлөгийг улирал тутам зохион байгуулж байгаа бөгөөд улирал бүр тогтмол цусаа бэлэглэдэг 100-200 байнгын донортой болох, ЦССҮТөвийн харьяа “Хан-Уул – Цусны банк” тай болж, цус цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулсан нийслэлдээ анхдагч Донор дүүрэг болох зорилготой аж.
Цусны донор нь 18-50 насны, 45 кг-аас дээш жинтэй, элдэв өвчин эмгэггvй, аль ч бvлгийн цустай байж болох юм байна. Харин цус өгөхийн урьд өдөр нь сайн унтаж амрах, өөх тостой хоол, сvv сvvн бvтээгдэхvvн, айраг, архи, пиво, тамхи, эм бэлдмэл хэрэглэхгvй байх хэрэгтэй бөгөөд цус өгөхөөс өмнө ердийнхөөс илvv их шингэн уух шаардлагатай байдаг аж.