Орчин үед залуу гэр бүлүүдэд тулгардаг хамгийн том бэрхшээлийн нэг нь орон сууц. Тэгвэл Монголын залуучуудын холбооны дэргэдэх Барилгачин залуучуудын холбоо нь "Хямралыг хямраацгаая" уриан дор "Залуу гэр бүлийг орон сууцжуулах аян"-ыг эхлүүлээд байна. Тус аяны хүрээнд Барилга хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Монголын барилгачин залуучуудын холбоо , МЗХ-ны Орон сууцны байнгын хороо, Глобал Ивэнт ХХК хамтран шинэ орон сууцны "Үнэ тохиролцох экспо"-г 2015 оны аравдугаар сарын 23-25 өдрүүдэд Аса циркт зохион байгуулахаар болжээ. Энэ үеэр бүх орон сууцнууд хөнгөлөлттэй үнээр борлуулагдах ба хүссэн байрныхаа үнийг борлуулагч талтай тохироод шууд болон 10% урьдчилгаагаар авах боломжтой аж. Мөн "Залуу гэр бүлийг орон сууцжуулах аян" -ы хүрээнд залуу гэр бүлийг өртөг хямд, төлбөрийн уян хатан нөхцөлтэй орон сууцаар хангах мөн зорилгоор барилгын компаниудтай хамтрахаар болсон байна.