Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан билээ. Энэхүү шийдвэрээр дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг улирал хамаарахгүй 08.00-20.00 цаг болгон өөрчилж, замын бүсчлэлийн хамрах хүрээг өвлийн улиралд багасгаж, зуны улиралд тэлэхээр зохицуулж эхэлсэн. Үүний дагуу энэ сарын 15-наас дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжих бөгөөд тус бүсийн зарим газрын замыг хассан юм байна.
Хязгаарлалтын бүсээс дараах замууд хасагджээ.
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дугаарын хязгаарлалтаас бүрэн чөлөөлөгдсөн
Нисэхийн аюулгүйн тойргоос Яармагийн зам, ТЭЦ-3-ийн уулзвар
Ажилчны гудамж ТЭЦ-4-ийн уулзвар
ТЭЦ-3-ийн уулзвараас Чингисийн өргөн чөлөө хуучин цагаан хаалганы уулзвар ШУТИС-ийн МИС-ийн уулзвар хүртэлх зам
Хуучин цагаан хаалганы уулзвараас Чингисийн өргөн чөлөө 120 мянгатын уулзвар, Зайсангийн гэрлэн дохиотой уулзвар
Яармагийн гүүрний урд уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх Богд уулын арын зам
120 мянгатын уулзвараас Их монголын гудамж “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвар хүртэлх замууд
“Говь”-ийн уулзвараас Дунд голын гудамж Энхтайваны гүүрний доод зам, Гандигийн гудамж
Сансарын аюулгүйн тойргоос Доржийн гудамж “Цайз”-ын уулзвар, Офицеруудын ордон хүртэлх замууд
Дарь-Эхийн уулзвараас Дамбын уулзвар, Долоон буудал руу салдаг уулзвар, 32-ын уулзвар хүртлэх зам
Дэнжийн-1000 зам, Зургадугаар бичил хорооллын зам бүрэн чөлөөлөгдсөн юм байна.