Пакистаны зүүн нутагт орших Лахоре хотын томоохон цэцэрлэгт хүрээлэнд дэлбэрэлт болж 69 орчим хүн амиа алдаж, олон арван хүн бэртэж гэмтсэн байна. Тус цэцэрлэгт хүрээлэнд амралтын өдрөөр олон гэр бүл цуглаж, "Улаан өндөгний баяр" тэмдэглэж байсан учраас хохирогчдын ихэнх нь хүүхэд, эмэгтэйчүүд байна.
Пакистаны алан хядах "Талибан" бүлэглэл халдлагын хариуцлагыг хүлээсэн бөгөөд амиа золиослогчоор дамжуулан халдлагыг үйлдсэн болохыг тус улсын цагдаагийн газраас мэдээлж байна.
Лахоре хотын мужийн Засгийн газар гурван өдрийн гашуудал зарлаж тус хотын эмнэлэг, цагдаагийн байгууллагууд онц байдал зарлаж өндөржүүлсэн бэлэн байдал ажиллаж байна.
“Гулшан-э-Икбал” цэцэрлэгт хүрээлэнгийн нэвтрэх хаалга буюу машины зогсоол, хүүхдийн тоглоомын савлуурын ойролцоо дэлбэрэлт болжээ.


