Улаанбаатар хотын 7 дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн өрөөг тохижуулахаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дэмжлэг, Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Найрамдал Ротаракт клубын хэрэгжүүлж буй “Dream Corner 2015/2016” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн эмнэлгийн хүлээлгийн өрөөг тохижуулан нээлтээ хийсэн байна.
Найрамдал Ротаракт Клуб нь 2012 онд байгуулагдсан аж. Байгуулагдсан цагаасаа хойш дөрвөн жил гаруй хугацаанд залуучуудыг чадваржуулах цуврал лекц, цусны нөөц, донорын тоог нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй болон эмзэг бүлгийн иргэдэд туслах, дүүргийн эмнэлгүүдийг тохижуулах зэрэг олон төслийг амжилттай зохион байгуулжээ. Сүүлийн үед дүүргийн эмнэлгүүдэд хүүхдэд ээлтэй, тохилог хүлээлгийн өрөөтэй болгохоор ажиллаж байгаа юм.
Эх сурвалж: Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг
Эрүүл мэндийн газар