Малайз улсын удирдагч асан Махатхир Мохамад тус улсын ерөнхий сайд Нажиб Разакийг суудлаасаа огцрохыг уриаллаа.
Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак мөнгө, санхүүгийн асуудалд холбогдсон учраас иргэд эсэргүүцэн жагссан байна. Гурван жилийн Малайзын олон нийтийн сонгууль болохын өмнө Нажиб Разак 680 сая долларын хандив авсныг Малайзын ерөнхий прокурор хааж, Саудын Арабын хааны гэр бүлээд хувийн журмаас бэлэглэсэн мөнгө хэмээсэн байна.
Ерөнхий сайд асан Махатхир Мохамад Нажибыг буруушаажээ. Тэрбээр 1500 орчим жагсагч, сөрөг хүчний удирдагчдад хандан үг хэлэхдээ "Нажиб нүр хүндээ өсгөхийн тулд авилга авдаг " гэж шүүмжилжээ.
Тиймээс Нажибыг суудлаасаа огцрохыг шаардсан өргөдөлд гарын үсэг цуглуулах ажил орон даяар өрнүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа тэрбээр мэдэгдсэн байна.