Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2016 онд “Ногоон дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, арчлалт хамгаалалтын ажлыг үе шаттайгаар хийхээр төлөвлөсөн билээ. Үүний дагуу дүүргийн мод, бут, сөөгийг хэлбэржүүлэх, тайрах, таналтын ажлыг хийж байна. Ногоон байгууламжийн цэцэг усалгааг 3 дугаар сарын 26-нд эхлүүлж Ж.Самбуугийн нэрэмжит гудамж, Анкарагийн гудамж, Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн, Хуульчдын цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламжийн цэнэг усалгааны ажлыг Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК хийж гүйцэтгэлээ. Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн ногоон байгууламжийн арчилгаа, цэцэг усалгааны ажлыг нэгдсэн журмаар эхлүүлээд байна.

