Энэтхэгийн Карнатака мужийн Уттара-Каннада дүүргийн Мундагод хороололд Төвдийн 2-р дугаар баазын угаалгын өрөөнд монгол оюутан амиа хорлосон хэрэг гарчээ.
Мундагодын цагдаагийн байцаагч С.Ц.Патил 19 настай хүү нь Монгол улсын иргэн Урамчимэгийн Бямбацогт гэдэг оюутан байсан бөгөөд сүүлийн дөрвөн жилийн турш Мундагодын Төвдийн баазад Бурханы шашинд суралцаж байсан аж. Хүү амиа хорлохоосоо өмнө бичсэн гэрээслэлдээ хичээл сурлагадаа төвлөрч чадахгүйн улмаас маш их сэтгэлээр унасан тул ийм үйлдэл хийх болсон гэж бичсэн байжээ.
Уг хэрэг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт болсон бөгөөд Монголын элчин сайдын яаманд мэдэгдэж, цогцсыг хүлээлгэн өгсөн байна.

эх сурвалж: http://www.sahilonline.org/newsDetails.php?cid=1&nid=41600