Үндэсний Агаарын Тээвэрлэгч МИАТ ХК нислэгийн аюулгүй байдлыг хангах, үйлчилгээний стандартыг сайжруулахаар Олон улсын иргэний нисэхийн холбооноос гаргасан IATA -302 тоот тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зорчигчдын тээшний журмыг шинэчлэн ширхэгийн системд энэ оны тавдугаар сарын 1-нээс шилжихээр боллоо.
энгийн ангилалаар аялсан тохиолдолд 23кг НЭГ ширхэг, бизнес ангилалаар аялсан тохиолдолд 32кг НЭГ ширхэг тээш үнэгүй тээвэрлэх боломжтой болно
Ингэснээр энгийн ангиллаар аялсан тохиолдолд 23кг НЭГ ширхэг, бизнес ангилалаар аялсан тохиолдолд 32кг НЭГ ширхэг тээш үнэгүй тээвэрлэх боломжтой болно.
Зорчигч нь НЭГ ШИРХЭГ-ээс илүү тоо ширхэгтэй тээш болон тээшний стандарт жин, хэмжээнээс давсан жинтэй тээш тээвэрлүүлэх тохиолдолд аялалын чиглэлээс хамаарч үнэлгээтэй болох аж.