Өчигдөр олон нийтийн цахим сүлжээнд өрх тусгаарлан, гал голомтоо бадраасан тухайгаа сэтгэгдлээ хуваалцсан бүсгүйн пост олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн. Дагинаа Болор-Эрдэнэ хаягтай бүсгүй галынхаа өрөөний буланд хоолоо хийж байхдаа инээмсэглэн авахуулсан зургаа "Ханийнхаа олон жилийн хүч хөдөлмөрийн ачаар өрх тусгаарлалаа. Бүх зүйлийг хамтдаа эхлүүлж, сайхан ирээдүйн төлөө хамтдаа алхахаар боллоо" гэсэн тайлбартай нийтэлсэн нь өдгөө 23 гаруй мянган хүнд таалагдаж, 1000 гаруй хүн түгээгээд буй.
Тэгвэл эгэл жирийн амьдралдаа сэтгэл хангалуун байгаа хандлагыг нь үнэлж, оршин сууж буй "Ханбогд Ресиденс" хорооллыг барьсан барилгын компанийн хамт олон гал тогооны тавилга бэлэглэхээр болжээ.