Гуравдугаар сарын 29
- Өнөөдөр бол жилийн 89 дахь өдөр бөгөөд он дуустал 277 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +10 хэмийн дулаан бол шөнөдөө -5 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 21, есөн улаан мэнгэтэй цагаан нохой өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал өвчин ирэх гэнэ. Энэ өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2054.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 30.60, юань 314.40, вон 1.78 төгрөг байна.
- 11.00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд: Газар тариалан эрхлэгчдийн холбооноос хаврын тариалалт эхлэх боломжгүй болсон талаар мэдээлэл хийнэ.
- Францын Бордо хотноо болсон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэлхийн ур чадварын тэмцээн буюу Абилимпээс Монголын баг гурван мөнгөн медаль, тусгай байрын нэг шагналтай ирж байгааг тохиолдуулан Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан 15.00 цагт хүлээж авахаар болсныг дуулгаж байна.
- 11.30 цагаас БУЯНТ-УХАА спортын ордонд #АВАРГА#АНГИ спортын наадам 3 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.
- Ц.Нацагдоржийн уран бүтээлийн долоо хоногийн талаарх хэвлэлийн бага хурал 11.00 цагаас СУИС-дээр болно.
- 10.00 цагаас "БАРИЛГЫН САЛБАРЫН ЭРХЗҮЙ БА ЗАХ ЗЭЭЛ" уулзалт МҮХАҮТ-ын 5 давхрын хурлын танхимд болно.
- Тогтвортой аялал жуулчлал ба олон үндэстний хоолны фестиваль болно.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас СХД-т гэр хорооллын дахин төлөвлөлт нэрээр иргэдийн газрыг хуурамч бичиг баримтаар булааж авсан асуудлаар иргэдийн төлөөлөл мэдээлэл хийнэ.
- 11.00 цагаас Туушингийн 4 давхарт Унгар, Танго улсын миссүүд 9 сард УБ-т "Face of beauty international 2016" тэмцээн болох болсонтой холбогдуулан хэвлэлийн хурал хийнэ.
- “Тогтвортой хөгжлийн зорилтыг дэмжих статистикийн суурь мэдээллийг сайжруулах нь” сэдэвт олон улсын семинар 09.00 цагаас Blue Sky Tower-ийн 3 давхарт Topaz танхимд эхэлнэ.
- 12.00 цагаас Пума зочид буудалд Нэг Монгол ТББ болон Оном сангийн хамтарсан хэвлэлийн бага хуралтай. Уг хурлаар Элэг бүтэн Монгол зөвлөлдөх хурлын үр дүнг тайлагнана.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: 1994 оны энэ өдөр БНСУ-ын алдарт охидын хамтлаг F(X)-ийн гишүүн Choi Jin ri буюу Sulli нэрээрээ алдаршсан дуучин мэндэлжээ.
- Мөн БНСУ-ын алдарт жүжигчин, "Диваажингийн шат", "Солонгон бүрхэвч" зэрэг киногоороо монголчуудад хэдийнэ алдаршсан жүжигчин Kim Tae Hee мэндэлжээ.
- 2014 онд Англид анхны ижил хүйстнүүдийн хурим болж байжээ.
- 2013 онд Хятадад хөрсний нуранги үүсч, 66 хүний амийг авч оджээ.
- 2010 онд ОХУ-ын нийслэл Москвагийн метроны удирдлагын төвд амиа золиослогч 2 эмэгтэй бөмбөг тэсэлж, 40 хүний амийг авчээ.