Төрийн орон сууцны корпорацын ажлын хэсэг Ховд аймагт энэ сарын 20-ноос ажиллаж, түрээсийн байр хүссэн иргэдийг бүртгэж дуусав. Тус аймагт барьсан 120 айлын байрнаас 94-ийг нь түрээслүүлнэ. Ингэхдээ нэг ам метр талбайг 4000 төгрөгөөр үнэлжээ. Эдгээр байрыг түрээслэхээр 600-гаад хүн хүсэлт гаргасан байна.
Б.БАЙГАЛ