Дорнод аймгийн Баяндун сум, Түргэн багийн нутагт орших Цагаан нуур, Хайрхан багийн нутаг дахь Улаан хадны нууруудыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах саналыг Улз голын сав газрын захиргааныхан гаргажээ. Усны шувуудын гол түшиц нуур гэдэг утгаар нь тусгай хамгаалалтад авах үндэслэл боловсруулж, саналаа орон нутгийнхаа удирдлагуудад хүргүүлсэн юм байна. Орон нутгийн удирдлагууд нь дэмжинэ гэдгээ илэрхийлсэн бөгөөд удахгүй хэлэлцэж, шийдэхээ илэрхийлжээ.
Улз голын сав газарт олон улсад болон Монголд ховордсон цэн тогоруу, хошуу галуу, Азийн цууцаль, зээрд шонхор зэрэг шувуу өндөглөн зусдаг тул дээр дурдсан нууруудыг зайлшгүй хамгаалалтад авах ёстой гэж тус газрынхан үзсэн байна.
Ч.МӨНХ