Зүүн Европын“баруун” генерал
Генерал Петр Павел Чехийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялав. Тэрбээр сонгуулийн хоёр дахь шатанд сонгогчдын 57.5 хувийнх нь итгэлийг хүлээжээ
2023-02-10
“Намайг ердөө л тасчиж хаясан”
1904 оны олимпын тоглолтын хүрээнд болсон холын зайн гүйлт (марафон)-ийг түүхэнд тохиолдсон хамгийн хачирхалтай явдал хэмээн Олон улсын олимпын хорооны цахим хуудсанд тэмдэглэсэн байх юм
2023-02-07
Продюсерууд хөдөлмөрийн мөлжлөг хийдэг үү
Нэг хэсэг олонх хамтлаг, дуучин, продакшн татвараа төлдөггүй хэмээн хэл ам дагуулдаг байв. Татварынхан зарим уран бүтээлчдын араас “элдэж хөөгөөд” ч орлогыг нь илчилж чадалгүй, хоосон хоцордог байлаа. Арга ядахдаа, тэр, тэр татвараа төлөөгүй гээд хэвлэлийнхнийг дуудаад гомдоллож байсан удаатай. Харин энэ өдрүүдэд продакшнууд хөдөлмөрийн мөлжлөг хийдэг үү гэсэн асуулт сошиал орчинд хариулт нэхэн хөвөрсөөр байна.
2023-01-25
Т.Аюурсайхан сайд усанд хаясан чулуу шиг сураггүй болжээ
Хүүхдийн мөнгөнөөс мултарсан ард иргэд бухимдаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас хариулт нэхэж, цахим орчинд давалгаалж байна. Харин хэргийн эзэн хэнгэргийн дохиур буюу хүүхдийн мөнгийг ижил тэгш хуваарилах ёстой төрийн сайд олддоггүй. Хэвлэлийнхэн ХНХЯ-нд ээлж дараалан очиж, Т.Аюурсайхан сайдыг сураглаж, өрөө тасалгааных нь үүдийг сахиад ч тусыг эс олов.
2023-01-17
11 жилд 10 сайд “амраад” буцсан салбар
Эрүүл мэнд бол хүн амын амьдралын чанарыг тодорхойлдог хамгийн чухал салбар. Тийм ч учраас улс орнууд энэ салбартаа ихээхэн анхаарал хандуулдаг. Эрүүл мэндийн системийн олон эерэг үзүүлэлтээрээ дэлхийд дээгүүр бичигддэг ХБНГУ-д тус салбарын сайдаар эрүүл мэндийн бодлого болон менежментээр Харвардын их сургуульд магистр, докторын зэрэг хамгаалсан эрдэмтэн ажилладгийг Зүүн Финландын их сургуулийн нийтийн эрүүл мэндийн бодлого болон эрүүл мэндийн эдийн засгийн дэд профессор Д.Жавхланбаяр нийгмийн сүлжээнд бичжээ.
2023-01-17
Эзэнгүй амьтдын тоог бууруулах шалгарсан арга нь үржил хязгаарлах
Манай улс нохой, муур устгалыг цөөнгүй жил зохион байгуулж байна. “Буудаж хөнөө”, “Даруй устга” хэмээн хашхирагчдын хүслийг гүйцэлдүүлж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах нэрийдлээр жил бүр улсын төсвийн хөрөнгөөр ийм ажил хийж ирсэн ч гавьтай үр дүн гараагүй.
2023-01-13
Стратегийн хөрөнгө оруулагч гэж хэн бэ
Ийм асуултад хариулах шаардлага Монголын хөрөнгийн зах зээлийнхэнд тулгарчээ. Одоогоор бэлэн тодорхойлолт алга. Гэхдээ стратегийн хөрөнгө оруулагчийн үнэлэмж, баримжааг тогтоох ёстой гэж тэд үзэж буй. Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Буянхишиг “Стратегийн хөрөнгө оруулагч гэж хэнийг хэлэхийг Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжилтэй уялдуулан тодорхойлох хэрэгтэй...
2023-01-13
Олон нийт М.Ганбаатарыг үл ойшоож "ЯНДАНГИЙН САЙД" хэмээн гоочлов
Байгаль орчин аялал жуулчлалын дэд сайд М.Ганбаатар ажлаа авсныхаа маргааш яндан хөөлнө гэдгээ ил тод хэлнэ лээ. Түүний удирдаж байсан “Тавантолгой түлш” хувьцаат компани хоногт 2500 тонн шахмал түлш үйлдвэрлэж, нийслэлийнхэнд тараадаг. Дээрх томилгооны өмнөхөн тус компанийн ерөнхий инженер Ц.Алтансүхээс авхуулаад ерөнхий технологич Х.Галымбек, зөвлөх инженер Ж.Батбилэг гээд сэтэртэй бүхэн өдгөө шахмал түлш үйлдвэрлэснээр хотын утаа 50 хувь буурсан, цаашдаа 80 хүртэл бууруулна хэмээцгээсэн. Бодит амьдралд метрополис гэгдэх Улаанбаатар дэлхийн хамгийн их утаатай хотуудын эхний 10-т жагссан хэвээр байна. Мөн утаанаас үүдэлтэй өвчлөл хүн амын дунд ихсэж, нялхсын уушги насаараа тамхи татаж буй хүнийхтэй ижил түвшинд хүрснийг эмч нар баталж буй
2023-01-10
Хот байгуулах гэсэн хоосон МӨРӨӨДӨЛ
2009 оноос хойш манай улсын Төрийн тэрг үүнээр ажилласан хүмүүсийн санаачилга, Засгийн газарт чиглэл болгосон зарлиг нь яг таг хэрэгжиж, залгамж халаатай үргэлжилсэн бол өдийд Монгол наанадаж л Майдар, Хархорум гэсэн эко, түүхэн хоёр хоттой болчих байлаа.
2023-01-10
“Амгалан” дулааны станцад дахин гэмтэл гарчээ
“Амгалан” дулааны станцад дахин гэмтэл гарч, Баянзүрх дүүрэг дэх 10 000 орчим айл халуун усгүй болсон гэнэ. “Улаанбаатар дулааны сүлжээ” компаниас мэдээлснээр бол тус станцын нэгд үгээр зууханд гэмтэл гарчээ. Үүнтэй холбоотойгоор энэ сарын 8-ны оройноос айл өрх үүдийн халуун усыг хязгаарлаж эхэлснийг Баянзүрх дүүргийн оршин суугчид хэлсэн юм.
2023-01-10
Яндан хөөлөх биш цөөлнө гээгүй юм уу, дарга нар аа
Утаа ихэссэнд ганц Д.Сумъяабазар бус нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү, нийслэлийн Орон сууцны корпорацын захирал М.Говьсайхан, мөн өнөөдөр ажлаа өгсөн гэлтгүй Барилга хот байгуулалтын сайд асан С.Мөнхбаатар ч буруутай.
2023-01-05
Асрамжийн газрын хүүхдүүд шинэ оноо хэрхэн угтаа бол
Шинэ он гарах мөчид ээж, аавууд хүүхдүүдээ хэрхэн баярлуулсан, гэр бүлээрээ баяраа ямар халуун дотно тэмдэглэсэнээ цахим орчинд дурсамж болгон үлдээжээ. Харин асрамжийн газрын хүүхдүүд хуучин оноо хэрхэн үдсэн бол. Unuudur.mn мэдээллийн сайтын баг шинэ оны анхны сурвалжилгаа “Өнөр бүл” хүүхдийн төвөөс хийлээ.
2023-01-02
Монголын тусгаар тогтнолын өдөр
Жил бүрийн арванхоёрдугаар сарын 29 бол Монголын тусгаар тогтнолын өдөр билээ. 2011 оны арванхоёрдугаар сарын 23- нд УИХ-ын шийдвэрээр эл өдрийг үндэсний баяр болгосон. Монголчууд бид энэ өдөр албан ёсоор амардаг ч утга учрыг нь сайн мэддэггүй. Тиймээс монгол үндэстний хувьд амин чухал түүхэн өдрийн талаар товч тайлбар хүргэхийг хичээе.
2022-12-28
Жуулчдыг онилсон халаасны хулгай гаарчээ
Манай оронд аялсан солонгос хос “Монгол руу явах гэж байгаагаа ойр дотнынхондоо хэлэхэд олонх нь дэмжээгүй. Өөр газар луу аялахыг зөвлөсөн. Тэд Монголд хүйтэн, шавж ихтэй, дэд бүтэц хөгжөөгүй, зам нь саад бартаатай, усанд орох боломж хомс (хөдөө), хоол нь хүнд гэж анхааруулж байлаа.
2022-12-28