Эко танхим байгуулахад шаардлагатай сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж өгчээ
Монгол, Германы Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд БОАЖЯ-наас хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл”-өөс Говийн их дархан цаазат газрын А хэсгийн орчны бүсэд хамаарах хоёр аймгийн таван сумын ерөнхий боловсролын сургуульд эко танхим байгуулахад шаардлагатай сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжийг өгчээ. Тодруулбал, Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэжинст, Говь-Алтайн Алтай, Цогт, Эрдэнэ сумын сургуульд сандал, ширээ, олон үйлдэлт хэвлэх төхөөрөмж, зөөврийн компьютер, ухаалаг самбар, зургийн аппарат, номын шүүгээ зэргийг олгосон байна.
2024-01-19
Хилчид төөрсөн иргэдийг аварлаа
Ангийн штабаас өгсөн үүргийн дагуу салбарын захирагч ахлах дэслэгч Д.Билгүүнээр ахлуулсан ахлах ахлагч Г.Алтанбагана, ахлах ахлагч Х.Дүйсенбек
2024-01-18