Хотын нутаг дэвсгэрт, тэр дундаа нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй барьсан хашаа, гарааш, ТҮЦүүдийг нүүлгэн шилжүүлж, ногоон байгууламж бүхий орч ныг тохижуулах ажил үргэлжилж буй. Уг ажлын хүрээнд энэ онд 3933 нэгж талбар газар чөлөөлөөд байгааг нийслэлийн ЗДТГ-аас өчигдөр мэдээллээ. Эдгээрээс инженерийн дэд бүтцэд 1021, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтөд 2332, нийгмийн дэд бүтцийн ажлын хүрээнд 580 нэгж талбар чөлөөлсөн байна.
Тэгвэл ирэх онд газар чөлөөлөх бэлтгэл хангах үүргийн дагуу нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дөрвөн бүлгийн 14 дэд бүлэгт хамаарах 793 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусган батлуулжээ. Үүнээс 2026 онд 341 төсөл, арга хэмжээний 26 982 нэгж талбарын 4344 га газрыг нөхөн олговортойгоор чөлөөлөхөөр болсныг албаныхан хэлэв.
М.Гэгээ