Монголын сэтгүүл зүйн “Их хурд” буюу БАЛДОРЖ шагнал жил бүр шилдгүү дээ тодруулдаг байсан 2008-2018 оны хоорон дахь 10 жил бол шинэ үеийн сэтгүүл зүйн хөгжил, шинэчлэл, өөрчлөлт, төлөвшилд томоохон түлхэц өгсөн үсрэнгүй дэвшлийн түү хэн мөчлөг байсныг салбарын мэргэжилтнүүд, судлаачид, багш нар, “гал тогооныхон” маань ил, далд ярьдаг, дурсдаг хэвээр. Монгол Улсад мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээлүүдийг дэмжин урамшуулах, сэтгүүл зүйн судлал, шүүмжийг хөгжүүлэх зорилгоор нэрт сэтгүүлч, зохиолч Цэрэндоржийн Балдоржийн дурсгалд зориулсан БАЛДОРЖ шагнал бий болгох санаачилгыг 2008 онд “Балдорж” сангийн удирдах зөвлөлөөс гаргаж, анхны жил зөвхөн сонины сэтгүүлч дийн дунд энэхүү шалгаруулалт явагдсан түүхтэй. Хоёр дахь жилээс нь телевиз, радио, сэтгүүл, сайт гээд сэтгүүл зүйн өргөн уудам талбарт өөр өөрийн чиглэлээр бүтээн туурвиж буй бүхий л сэтгүүлчдийг хамардаг болж, жилд дунджаар 120 гаруй хүн 200 орчим бүтээлээ ирүүлэн, ур чадвараа сорьдог байв.
Шагналын сан төдийгүй нэр хүнд, ач холбогдол, хамрах цар хүрээгээрээ нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж, Монголын “Пулитцер” гэгддэг байсан БАЛДОРЖ шагналын 10 жилийн түүхэн дэх шилдэг бүтээлүүдийг “Өнөөдөр” сонин цувралаар уншигчдадаа хүргэж байгаа билээ. 2010 оны БАЛДОРЖ шагналд нэрт сэтгүүлч, зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Галсангийн Жамъян “Миний эрээд байгаа Г.Цэвээн нэг хүн үү, хоёр өөр хүн үү” нийтлэл, “М.Хаймжаа: Өвгөнийгөө амьд хүрээд ирэх болов уу гэж 44 жил хүлээж байна” ярилцлагаараа “Шилдэг-10”-т шалгарч байлаа.
Миний өмнөх ширээн дээр нэгэн багц фото зураг байна. Их дээр үеийн бололтой шарлаж гандсан, урагдаж тасарсан зургууд аж. Тайлбар нь гэж цагаан цаасан дээр хэдэн мөр бичиг байгаа ч мөн л урагдаж тасраад уншихад хэцүү болжээ. Энэ зургууд хэчнээн хүний гар дамжиж миний өмнө ирсэн юм, бүү мэд.
Танихгүй хүн сонинд өгөөрэй гэж орхичхоод явсан гэнэ. Энэ зургууд Г.Цэвээн гэж хүний ажил, амьдралтай холбоотой нь илт байна. Цэвээн гуайг би Монголын анхны геологичдын нэг юм болов уу гэж дотроо төсөөлж сууна. 1952 онд Г.Цэвээн хоригдол байхдаа Бороогийн ар хөндийд алтны гуравдугаар уурхайг нээгээд шоронгоос суллагдсан гэнэ. Тэр алтны уурхайг үзэхээр маршал Х.Чойбалсан Зөвлөлтийн Элчин сайдын яамны ажилтнуудтай очоод буй зураг байв. Тэр дундаасмаршал Х.Чойбалсанг л таамаг төдий танихаас биш, бусад хүнийг нь танихын арга алга. Бас 1953 онд Бороогийналтны гуравдугаар салбар уурхайг олж нээхэд мөн л орос мэргэжилтнүүд оччихсонаж. Нэг сонин зураг нь 1953-1954 онд Бороогийн алтыг Улсын банкинд тушаах гэж байгаа зураг хүртэл байна.
Зураг болон тайлбаруудыг хараад байхаар Г.Цэвээн гуай энэ алтны уурхайнуудыг нээсний дээр тэр хавийн газрыг бараг л “нүхэлчихсэн” хүн шиг санагдлаа. Ноён уулын Сүжигтийн булшнуудын дээд талаар алтны уурхайд очдог зам, Сүжигтийн алтны уурхайнхайгуулын зургадугаар малталт дээр Лхасүрэн нөхрийн хамт 1957 оны наймдугаар сард ажиллаж байгаа байдал, 1901 онд тэмдэглэгдсэн цахилгаан цагаан шаазан шон зэрэг сонирхолтой зурагнууд үлдээж. Даанч баларч бүдгэрээд танигдахын аргагүй болжээ. Мөн 1955 онд Зуунмодны дээд хэсэгт алтны хайгуул хийхээр Г.Цэвээн гуай очоод байгаа зураг, 1956 онд тэрбээр Бороогийн уурхайд босоо малтлага хийсэн, үр дүнтэй нь зөвлөлтийн “505”-ын геологийн мэргэжилтнүүд танилцаж буй зураг ч бий. Хамгийн тод үлдсэн хоёр зураг нь Г.Цэвээн гуай 1963 онд Геологийн төв лабораторийн гадаад мэргэжилтнүүдтэй хамт авхуулсан зураг байв. Энэ хоёр зураг дээр бол Г.Цэвээний ерөнхий дүр төрх бууж байх юм.
Зургийн тухай миний бодол ердөө л энэ. Тэгээд Г.Цэвээн гэж хэн юм бэ? Ах, дүү, төрөл садан, үр хүүхдүүд нь хаана байдаг бол? Энэ хүн яагаад шоронд орж, зовж зүдэрч явав? Алтны уурхай нээхэд нь яагаад тэр үеийн Төрийн тэргүүн ирж байв? Арай Чойбалсан энэ хүнийг шоронгоос сулласан юм биш байгаа даа? Энэ хүний амьдрал цаашаа яаж өрнөсөн бэ... гэхчлэн олон асуулт хариу нэхээд болдоггүй. Тэгээд би хэдэн халтар зургаа өвөртлөн эрэлд гарсанюм. Хамгийн сүүлд Геологийн төв лабораторийн мэргэжилтнүүдтэй зургаа татуулж байсныг нь бодоод Толгойт дахь Геологийн төв лаборатори луу очлоо. Ерөнхий захирал Б.Батжаргал их л уриалгахан угтав. Даанч Г.Цэвээн гэж хүнийг таньсангүй. Хоёулаа Монголд геологийналба үүссэний 68 жил, Геологийн төв лаборатори байгуулагдсаны 50 жилийн ойд зориулан гаргасан “Эрдэнэс шинжээчид” номыг шүүрдэж гарлаа.
Энэ номд 1957 оноос хойш Геологийн төв лабораторийг удирдсан 12 даргын дөрөв дэх нь Гомпилын Цэвээн гэж байна. Германд дээд сургууль төгссөн энэ хүн 1959-1961 онд тус лабораторийн ерөнхий захирлаар ажиллаж байжээ. Өөр Г.Цэвээнийг эрээд олсонгүй. Яг мөн боллоо гэж бодсон ч энэ хүний тухай зурвас мэдээ ч алга. 50 жилийн ойгоороо Г.Цэвээн захирлын гэр бүлийнхнийг хайгаад олоогүй гэнэ. Ингээд мөн л эрэл мухардлаа. Эндээс миний олсон олз бол “Германд сургууль төгссөн” гэдэг л ганц өгүүлбэр. Ардын засгийн анхны үед Монголоос Герман, Францад сургууль төгссөн нэлээд хүн бий. Тэд бараг бүгдээрээ таалал төгссөн ч үр хүүхдүүд нь одоо амьд сэрүүн байгаа л даа.
Тэгээд Германд сургууль төгссөн хүмүүс, тэдний үр хүүхдийн эрэлд гарлаа. Анхлан Германд сургууль төгсөгчдийн нэг нь яах аргагүй Д.Сурмаажав гуай. Нөхөр нь Францад сургууль төгссөн Уртнасан гуай. Уул нь энэ хүмүүсийг бүгдийг Германд суралцуулахаар шийдсэн боловч очсон хойноо Уртнасан нарын хэдэн хүнийг Францад суралцуулахаар хуваарилсан юм гэдэг. Энэ хоёр хүн нэлээн дээр таалал төгссөн. Охин Уртнасангийн Батнасан гуайг таньдаг байсан учир сурагласаар Дамбадаржаагийн 28 дугаар гудамжны 301 тоотод очиж уулзлаа. Батнасан гэдэг маань манай ахмад эмч нарын нэг, өнөө жил 84 настай гэнэ. Энэ хүн бас сонин түүх элээсэн хүн л дээ. 1964 онд “Намын эсрэг бүлэг” гэгчид хоморголон шийтгүүлэгчдийн нэг ахмад эмч Самбуу гуайн хань нь. Самбуу гуай хилс хэргээр шоронд байхдаа Монголд анх удаа хоригдлуудаас өлсгөлөн зарлаж, зүү залгиж байсан шударга тэмцэгч байсан сан. У.Батнасан гуай нас өндөр, бие тааруу, нүднийх нь хараа мууджээ. Нүднийхээ шилийг хийгээд зургуудыг наранд харсан боловчхэн байгааг нь таньсангүй. Харин Германд төгсөгчдийн нэг Г.Цэвээн гэж хүнийг бол таньдаг гэнэ. Энэ тухайгаа У.Батнасан гуай:
-Манайх, одоогийн Оросын Элчин сайдын яам байгаа газрын буйран дээр Судар бичгийн хүрээлэнгийн ажилчдын байрандбайсан. Аав, ээж бид нар дүнзэн байшинд, Цэвээн гуайн ээж нь гэж буриад тарган шар авгайбайлаа. Гэртээ хоёулхнаа. Авгай, хүүхэд гэж байгаагүй. Цэвээн гуай дуу шуу цөөтэй, өндөр шар хүн байсан. Хүмүүстэй үерхээд ирж, очоод байдаггүй, жаахан зожигдуу хүн байсан болов уу гэж би дотроо боддог. Тавиад оны үед юм уу даа. Олон улсын монголч эрдэмтдийн анхдугаарих хурал Улаанбаатарт болсон. Олон орноос зочид төлөөлөгчид ирсэн гэдэг. Германы төлөөлөгчдөд Цэвээн гуайгаарорчуулга хийлгэх юм гэнэ гэж манайхан ярьдаг байсан. Тэгтэл хурал эхлэхээс нэг бил үү хоёр хоногийн өмнө Цэвээн гуай өөрийгөө буудаад нас барчихлаа гээд миний ээж Д.Сурмаажаваар Германы эрдэмтдэд орчуулга хийлгэж байсан. Томчуулын яриа чагнахад “Цэвээн түрүүнд нь Германтай холбоотойгоор шоронд орж байсан болохоордахин хэрэгт орох вий гэж айгаад өөрийгөө хороочихсон гэнэ”, “Өөрийгөө буудчихаар ч хүн биш дээ. Гадны нөлөөтэй байж магадгүй”, “Хэргийг нь шалгаж байгаа гэнэ”, “Цэвээний үхлийг их нууцалж буй” гэсэн яриа чих дэлссээр замхарсан. Миний мэдэх юм энэ л байна. Наад зургуудаа нүдний хараа сайтайгаар нь манай дүү Баясгаланд үзүүл гэлээ.
У.Баясгалан эгчээсээ олон дүү, номын санч мэргэжилтэй эмэгтэй. Их зохиолч Д.Намдаг гуайн бэр байсан. У.Баясгалан Мэдээллийн технологийн үндэсний төвд олон жил ажиллаад тэтгэвэртээ гарчээ. Олон нийтийн байгууллагын ажилд идэвхтэй оролцдогоор нь хүмүүс сайн таньдаг. Тэрбээр:
-Цэвээн гуайг манайхан сайн танина. Би хүүхэд байсан болохоор нэг их сайн мэдэхгүй. Химийн хүрээлэнд л ажилладаг, химийн мэргэжлийн хүн байсан. Тавин хэдэн оны үед л өөрийгөө буудаад нас барчихлаагээд, ээж минь Германы төлөөлөгчдөд орчуулагчаар ажиллаж байсныг сайн мэдэх юм хэмээгээд зургуудыг үзлээ. Нэлээд тод гарсан хоёр зураг дээрх монгол хүнийг “Цэвээн гуай мөн байна” гэсэн юм.
Эндээс л миний эрэл будилчихлаа. Геологийн төв лабораторид ажиллаж байсан Гомпилын Цэвээн гуай бол 1959-1961 онд тэндэхийн даргаар ажиллаж байсан. 1963 онд лабораторийн мэргэжилтнүүдтэй зургаа татуулж үлдээсэн байдаг. Тэндээсээ Улсын их сургуульд шилжиж хөдөө аж ахуйн байгууллагад ч ажиллажбайсан дам сураг бий. Гэтэл Германд сургууль төгссөн Г.Цэвээн болохоор шоронд орж байсан нь таарах боловч 1950-иад оны үед өөрийгөө буудааднас барчихсан гэх?!
Ингээд би Б.Батжаргал даргын “Асуухад зүгээр” гэж нэрийг нь өгсөн хэдэн хүнтэй уулзахаар шийдлээ. Г.Цэвээний талаар мэдэх магадлал өндөртэй нь тус лабораторид 32 жил ажиллаад, одоо гавьяаныхаа амралтад суугаа Б.Цэндээ гуай аж. Химийн мэргэжилтэй энэ буурал Геологийн төв лабораторид цех, тасгийн даргаар олон жил ажилласан, Гомпилын Цэвээнийг сайн танина гэнэ. Дээд сургууль төгсөөд Геологийн төв лабораторид очиходГ.Цэвээн дарга байв. Хүмүүс, нүүрнээс нь далд бол “Герман” Цэвээн л гэдэг гэнэ. Чухам яагаад “Герман” хочтой болсныг нь анзаарсангүй. Өндөр биерхүү, хувцсаа их сайхан цэвэрхэн өмсдөг, дандаа инээж явдаг, оросоор их сайн ярьдаг, Зөвлөлтийн мэргэжилтнүүдтэй ярьж буй нь яг л орос хүн шиг байсан гэнэ. Цэвээн гуайгаас үүрэг даалгавар авч, биелүүлж, эргэж мэдэгдэж, байнга л уулзаж учирдаг байжээ. Ингээд Цэвээн захирлыг 1961 онд Улсын их сургуульд шилжүүлсэн. Би дэвшээд явчихлаа л гэж бодож байсан гэж Цэндээ гуай ярих аж.
Б.Цэндээ гуай их нямбай хүн. 1957 оноос хойших, тушаал шийдвэрүүдийн товчлолыг гараар бичээд хадгалчихсан байх юм. Тэр дунд 1961 оны арваннэгдүгээр сарын 29-ний 283 дугаар тоот тушаал байна. Энэ тушаалд нь “Лабораторийн даргаГомпилын Цэвээнийг 1961 оны арванхоёрдугаар сарын 1-нээр тасалбар болгон УИС-д шилжүүлсүгэй” гэж. Энэ хүртэл би Цэвээн даргатайгаа хамт ажилласан гэж Б.Цэндээ гуай ярьж байлаа. Тэгээд л холбоо тасарсан гэнэ. Сүүлд олон жилийндараа лабораторийнхоо нэг хариуцлагатай албаны хүнтэй амралтад хамт амраад ярилцаж байсан чинь “Эвгүй юм болсон шүү. Би Цэвээнийг тэгнэ чинээ бодоогүй юм. Тоглоод л, Германаас хүмүүс ирнэ гэнэ. Чамтай л уулзаж учрах юм байх” гээд хэлчихсэн чинь удалгүй өөрийгөөбуудчихсанбайсан шүү. Миний тоглоомоос болсон уу, ер нь Германы талаар эмзэглэж явсан хүн байсан уу, тэгээд л өнгөрсөн дөө, хөөрхий минь” гэж ярьсан гэнэ.
Монголын анхны геологичдын нэг, алтны эрэлчин Г.Цэвээн хэмээн миний эрээд байгаа энэ хүн, нас эцэслэсэн цаг хугацаагаараа бол хоёр өөр хүн шиг, өөрийгөө буудаж нас нөгчсөнөөрөө бол нэг л хүн шиг юм. Б.Цэндээ гуай надад бас нэг балархай зураг өгсөн. Би энэ өгүүлэлдээ тэдгээр зургуудыг хавсаргаж байна. Зурагт байгаа Г.Цэвээнийг таньж мэдэх, ялангуяа гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, сайн мэдэх хүмүүс нь байвал надтай холбоо барина уу.
Германд сургуульд суралцсан олон хүн сүүлд хэлмэгдсэн юм. Тэр дунд Г.Цэвээн гэж хүн байсан юм болов уу гээд л Монголын улс төрийн хэлмэгдэгдэгсдийн холбооны 20 жилийн ой болох гэж байгаатай холбогдуулан эрээд байгаа юм.
М.Хаймжаа: Өвгөнийгөө амьд хүрээд ирэх болов уу гэж 44 жил хүлээж байна
Ахмад сурган хүмүүжүүлэгч Манжийн Хаймжаа гуайтай уулзаж, өвгөнийх нь эмгэнэлт хувь заяаны талаар ярилцаж байна. Тэрбээр өнөө жил 84 настай юм.
-Хаймжаа гуай, та аль нутгийн хүн билээ?
-Би Ховд аймгийн Булган сум, вангийн торгууд хүн. Миний нөхөр Боржооны Дүрвээ бас энэ нутгийнх. Би 17 настайдаа энэ хүнтэй сууж айл гэр болсон. Багадаа нөхрөөрөө заалган бичиг үсэг сурч, хөдөө сум, багт бичиг үсгийн багш гээд үхэр унаад айлуудаар хичээл зааж явлаа. Дараа нь сум, аймагтаа цэцэрлэгийн багш, эрхлэгч хийж байсан. Нөхрийгөө Улаанбаатар шилжихэд хотод ирээд өндөр насны тэтгэвэрт гартлаа 50, 70, 62 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллан, эдгээрийн хот, улсын тэргүүний цэцэрлэгүүдийн хэмжээнд авч явлаа даа.
-Дүрвээ гуай хаана, ямар алба хашиж байсан хүн бэ?
-Миний нөхөр Ховд аймгийн Булган сум, Алаг толгойгоор нутагладаг хамгийн ядуу айлын хүүхэд байсан. Булган сумынхаа бага сургуулийг төгсөөд хот хүрээ рүү явчхаж билээ. Багын хичээл номд сайн, сэргэлэн хүүхэд байсан л даа. Тэр үеийн ЗХУ-ын Рабфак-д суралцсан юм билээ. Эх орны дайн эхлэнгүүт энэ хүүхдүүдээ татаж ирүүлээд дотоодын сургуулиудад суралцуулахад Багшийн дээд сургуульд орж, онц төгсөөд 1942 онд багш болсон хүн. Гэгээрлийн яамны сайд Машлай гуай, сургуулиа онц төгссөн, бас орос хэлтэй сайн залууг төвд ажиллуулна гэж. Тэгэхэд нь Дамба гуай дуудаад нутагтаа очиж хэдэн жил сайн ажиллаад эргэж ир гэсэн юм байдаг.
-Дүрвээ гуай тэгээд хөдөө явчихсан хэрэг үү?
-Тэгсэн. Булган сумдаа нэг жил багшлаад, сургуулийн захирал болж таван жил тэр албыг хашиж байтал аймгаас дуудаж аваачаад Гэгээрлийн хэлтсийн дарга болгочихсон. 1954 онд Намын шинэ хүчний дээд сургууль төгсөн, нутагтаа очоод аймгийн Намын хорооны үзэл суртлын хэлтсийн эрхлэгч, МАХН-ын Төв хороонд зохион байгуулагч, Ховд аймгийн дарга зэрэг алба хашиж байв. Ховд аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны даргаарарваад жил ажилласан.
-Хүмүүс “Дүрвээ даргын үед Ховд аймаг мандаж байсан. Хөгжлийн чиг баримжаатай олон ч ажил хийсэн” гэх юм билээ. Тоймтойгоос нь дурдахгүй юу?
-Өвгөн минь их алсын хараатай зохион байгуулагч байж гэж би одоо л бодож байна. Алтайн улаан давааг сэтэлнэ. Хожим хойно олон улсыг холбосон замтай болно гэдэг байж билээ. Олон улсыннисэх онгоцны буудалтай, мод тарьж Ховдоо ногоон хот болгоно гэх мэтийн ажил төлөвлөж, Улаан давааг сэтлэх юм боллоо. Шувуу ч нэвтэрдэггүй хан өндөр сарьдаг шүү дээ. Үүгээр машин байтугай морьтой хүн давахад бэрх. Тэгээд урдуураа олон зуун км тойрч Тамчийн даваагаар давдаг байсан юм. Дөрөв, таван сумынхан тойрч үйлээ үздэг байв. Өвгөн Дандар гэж сайн жолоочтой. Түүнтэй явж үзээд Улаан давааг сэтэлж, зам тавихаар шийдсэн юм. Ойр хавийн бүх сумынхныг дайчлан Улаан даваагсэтэлж билээ. Би шүтлэгтэй хүн. “Овоо тахилгатай, онгон дагшин хайрхнаа ингэж хөндөж болохгүй” гэж уйлаад л гуйлаа шүү. Ер тоосонгүй. “Би нутгийн ард түмний ирээдүйн төлөө хийж байна” гээд хайрхан уулаа сэтэлж, Улаан давааны замыг гаргасан даа. Би ууландаа өглөө, үдэшгүй цай сүүний дээжээ өргөж аргадна. Өвгөнөө алга болсныг ч энэ уул, даваатай холбож сүсэглэдэг хүн. Нутаг явах болгондоо сүү, идээ бэлдэж очоод “Өвгөнийг минь амьд мэнд, эргэж ирүүлж хайрла” гэж гуйж мөргөдөг юм.
-“Өвгөнөө алга болсныг” гэдэг чинь юу гэсэн үг билээ? Жаахан тодруулаач?
-1964 онд өвгөн минь тэр үеийн ЗХУ-ын Коммунист намын дээд сургуульд суралцахаар явсан юм. Энэ чинь нөгөөх удирдах олон ажилтнаа хоморголон шийтгэсэн “хар” Бүгд хурлынжил. Ю.Цэндэнбал тэргүүтэй МАХН-ын Төв хороог шүүмжилсэн Ц.Лоохууз, Б.Нямбуу, Б.Сүрмаажав нарын зэрэг намын эсрэг бүлгийг бут цохилоо хэмээн олон зуун хүнийг хоморголон шийтгэж, ажил, амьдралгүй болгосныг санаж байгаа биз дээ. Тэр хоморголон хэлмэгдүүлэлтэд хамгийн их өртсөн нь Коммунист намын дээд сургуульд суралцаж байсан хүмүүс. Миний нөхөр Дүрвээ айхавтар хүнд шийтгэгдээгүй ч бас л юм дуулсанхүний нэг. Сургуулиас нь хөөлгүй суралцуулж байсан. Тэгэхдээхараа хяналтад байсан байх.
-1960-аад оны дундуур Дүрвээ даргыг машинд бил үү, вагонд дайруулаад нас барчхаж гэнэ гээд шуугиж байсан сан. Үнэн юм уу?
-Тэгсэн. 1966 оны арваннэгдүгээр сарын 6-нд, Октябрийн баярын урьд өдөр “Дүрвээ осолд ороод нас барчихлаа” гэж хэл ирсэн. Хэдхэн сарын дараа сургуулиа төгсөх гэж байсан юм шүү дээ. Бид сандраад л, дүү бид хоёр Москва явахаар хөөцөлдлөө. НАХЯ-ныхан бичиг баримт гаргаж өгөхгүй саатуулаад, шууд л явуулахгүй гэв. Арга тасраад би Ю.Цэдэнбал дарга дээр орох гэлээ. Хүлээж авдаг юм биш. Утсаар ч ярьж болдоггүй. Намын төв хорооны гишүүн, Ардын их хурлын депутат, олон жил аймаг удирдсан хүнээ нас барчхаадбайхад эхнэрийг нь явуулахгүй байгаа юм шүү дээ. Би Төрийн ордонд очиж даргатай уулзана гэж зүтгэлээ. Хоёр буутай хүн миний өмнүүр жадтай буу зөрүүлж хаачхаад оруулсангүй. Нэг нь манай Булган сумд байсан Отгон гэж залуу байна. Таньдаг болохоор учирлаж гуйгаад ч нэмэр болсонгүй. Цэдэнбалын шуурхай албаны дарга Доржбат “Энэ талаар хөөцөлдөөд хэрэггүй” гэж хэлдэг байлаа. Тэгтэл нэг өдөр “Боржооны Дүрвээ” гэсэн хаягтай, жинг нь хүртэл биччихсэн, шаазан савтай чандар ирлээ. Миний өвгөнийг чандарлаад явуулж байгаа нь тэр гэнэ.
-Ингээд нас барчихсан, чандар нь хүртэл хүрээд ирж. Гэтэл та яагаад өвгөнөө амьд мэнд, хүрээд ирэх болов уу гэж хүлээгээд байдаг билээ?
-Энэ тухай яривал их урт түүх бий. Амьд байх магадлалтай хэд хэдэн зүйл байгаа юм. Өвгөнийг минь нас барсан гэж худлаа чандар явуулчхаад тусгай үүрэг гүйцэтгүүлсэн болов уу гэж би боддог. Үнэхээр нас барсан бол намайг хамгийн түрүүнд очуулж, үхсэн ч гэсэн өвгөний минь бараагхаруулна биз дээ. Нийгмийг аюулаас хамгаалах байгууллага хориглоод, Цэдэнбал дарга нь хүртэл хүлээж авахгүй зугтаагаад байгаа нь хардлага төрүүлдэг. Хоёрдугаарт, миний өвгөн гадаадхэлийг бие даагаад сурчихдагих махруу, овсгоотой хүн. Тусгай үүрэг гүйцэтгүүлэхэд мэдээж ийм хүн хэрэгтэй байж таарна. Гуравдугаарт, өвгөн маань 1966 онд амралтаараа ирээд над нэг учир битүүлэг зүйлийг сануулаад байсан. Миний толгойг илээд “Өвгөнд чинь хэцүү л юм тулгаж байнадаа. Цаад тал нь хорин жил, наад тал нь 14-15 жилийн хугацаагаар явах болж магадгүй. Миний хөгшин сэргэлэн дээ, хүүхдээ өсгөөд, амьдраад явчхаж чадна биз” гэж байсан сан. Би түүнийг нь сайн ойлгоогүй. Нэг бодоход тоглоод ч байгаа юм шиг, нөгөө бодоход ямар нэг зүйлийг сануулаад байгаа юм шиг. Дөрөвдүгээрт, ардчилсанхувьсгал ялсны дараахан сонин хэвлэлээр “Дүрвээ амьд байна. Хонконг, Сингапур зэрэг Азийн орноор явж байгаад хүнтэй таарч” гэж бичиж шуугисан. Тавдугаарт, анхны Ерөнхийлөгч П.Очирбат НАХЯны шугамаар үүрэг өгч “Дүрвээ гуай эхнэртээ юу гэж ярьсан байна” хэмээн асуулгасан. Энэ бүхэн нэг л юм хэлээд байдаг. Би нөхрийгөө хаа нэгтээ амьд байгаа гэж боддог. Өнгөрсөн 44 жилд утас дуугарсан ч “Өвгөн минь биш байгаа даа” хэмээн яарч авдаг. Үргэлж өвгөнөөирж байна гэж зүүдэлдэг байлаа. Хүн ирэх тоолонд хэл сураг чагнадаг байв.
Таныг явуулсангүй. Чандар ирж. Тэр чандрыг яасан бэ? -“Өвгөний чандар гэж ийм зүйл иржээ. Үүнийг яах вэ” гэж нутгийн мэргэн Кууяагаас асуусан. Тэр үзээд чандрыг мөн, биш ч гэж хэлээгүй. Мэдээж, хэлэхэд хэцүү байсан биз. Нутагтаа, Буурлын хар толгойд тавь гэсэн. Хүүгээ дагуулж очоод тэнд нь тавьж хөшөө чулуу босгосон.
-Хүүхдүүд бага, өвгөнөөсөө хойш яаж шүү амьдрав даа?
-Хэцүү байлаа. Угаасаа сургууль соёл гэх юмгүй хүн чинь энэ төрийн ажил албыг тухайн үеийн шаардлагад нийцүүлэн авч явна гэдэг хүнд байсан.
-Таныг хүүхдийн төлөө их санаа тавьдаг, эцэж цуцахыг мэдэхгүй ажилладаг хүн байсан гэж боловсролын системийнхэн ярих юм билээ.
-“Хар практикийн” л хүн шүү дээ. Хүүхдийн дундоржирэхээрээл зовлон, гунигаа мартчихна. Хүний, өөрийн хүүхдийн инээмсэглэл харж, дууг нь сонсож энэ хорвоогийн жаргалыг эдэллээ. Цэцэрлэгийн эрхлэгчийн курст л суусан. Өөр сургуульгүй хүн шүү дээ. Хөдөөнөөс орж ирээд удаагүй байтал нэг өдөр Хотын намын хорооны нэгдүгээрнарийн бичгийн дарга Б.Алтангэрэл дуудажуулздаг юм байна. “Бид 50 дугаар цэцэрлэгтээ онцгой анхаарал тавьж байгаа. Эрхлэгчээр нь туршлагатай хүн ажиллуулах гээд судалсан чинь Ховдоос ирсэн таны тодорхойлолт их сайхан санагдлаа. Тэгээд таныг 50 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээражиллуулахгэж байна” гэлээ. Тэр том даргын үгнээс зөрөлтэй биш, “за” л гэсэн. Тэнд олон жил ажилласан. Дараа нь 70, 62 дугаар цэцэрлэгт эрхлэгчээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан даа.
-Одоо амьдрал ямар байна?
-Нас өндөр болсон ч өвчин хууч гайгүй. Хүүхэд, ач, зээ нартайгаа амьдарч байна. Насаараа цэцэрлэгийн эрхлэгч хийж, цаг наргүй ажилласан хэрнээ зуун мянга хүрэхгүй төгрөгийн тэтгэвэр авдаг. Болж л байна гэх үү дээ. Хаймжаа гуай өвгөнийхөө шагнал, үнэмлэх зэрэг том боодолтой зүйл гаргаж үзүүлээд “Хүүхдүүд Ховдын музейд өгчих гэдэг юм. Би хаашаа ч өгдөггүй. Над бол үнэр нь хүртэл сайхан байдаг юм” хэмээгээд нулимс унагалаа.
Г.ЖАМЪЯН