АНЭУ-ын Дубай хотод зохион байгуулсан Азийн залуучуудын V пара наадамд манай улсын баг Монголын үндэсний паралимпын хорооны ерөнхийлөгч Ч.ЧимэдОтгоны удирдлагад 35 орны 1500 гаруй тамирчинтай спортын 11 төрөлд өрсөлдөв. Тэднээс багийн тугч, ОУХМ, залуучуудын дэлхийн аварга, үндэсний шигшээ багийн тамирчин Д.Жигмэд эрэгтэйчүүдийн 54 кг-ын жинд пара пауэрлифтингийн төрөлд, Г.Ган-Эрдэнэ бөөрөнцөг, зээрэнцэг шидэлтийн F40 ангилалд тэргүүлж, хошой алтан медалийн эзэд боллоо. Эмэгтэйчүүдээс Н.Амин-Эрдэнэ зээрэнцэг шидэлт, бөөрөнцөг түлхэлт (F37 ангилал)-ээр тус бүр мөнгөн медаль хүртсэн юм. Тэгвэл хөнгөн атлетикийн тамирчдаас С.Энх Амгалан 800 метрийн гүйлтийн төрөлд мөнгө, М.Хүсэл-Эрдэнэ хүрэл медаль гарджээ. Пара бо чигийн төрөлд спортын мастер Д.Дагмидмаа (ВС2 ангилал) хүрэл медаль гардаж, багийнхаа шагналын буухайг үргэлжлүүллээ. Энэ удаагийн наадамд Монголын тамирчид тус бүр гурван алт, мөнгө, хоёр хүрэл медальтай өндөрлүүлсэн байна.