Нийслэлийн Онцгой байдлын газар (НОБГ)-аас гал түймрийн нөхцөл байдлын талаар өчигдөр мэдээлэл өгөв. Тус газрынхан энэ онд 4158 объектод төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хийж, давхардсан тоогоор 20 644 зөрчил илрүүлжээ. НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлстийн барилгын зураг төслийн хяналтын ахлах байцаагч, дэд хурандаа Ж.Хү дэрчулуун “Зарим байгууллагын хараа хяналтгүй, хайхрамжгүй байдлаас үүдэн гал түймэр гарсаар байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд 2425 гал түймэр гарсан. Энэ онд “Big” худалдааны төв, “Од” групп, ХанУул дүүргийн 20 дугаар хороонд барьж байсан барилга зэрэг томоохон худалдааны төвд гал гарлаа. Шинээр барьж буй байгууллагын дулаалгад шатдаггүй материал сонгох ёстой. Цэнхэр өнгөтэй хөөсөнцрийг дулаалгын материалд ашигладаг нь гал түймэр гарах, тархах эрсдэл үүсгэж байна” гэв. Мөн тэрбээр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд гарсан гал түймрийн мэдээллийг 11.42 минутад хүлээн авч, Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийнхан гурван км газрыг таван минутад туулж очсон. Барилгын дээвэр дээр байсан таван хүний дөрөв нь аврах ангийнхан ирэхээс өмнө буусан байсан. Гал түймэр гарсан шалтгаан, нөхцөлийг тогтоохоор цагдаагийн байгууллага, шинжээчид ажиллаж байна” гэсэн юм.
Ч.Туяа